x

Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ

Тайваньд үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар хэлсэн үгээ буцаахыг Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгээс хүссэн Хятадын хүсэлтийг няцаах асуудлаар Япон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ямазаки Казүюки даваа гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт захидал илгээжээ.

Я.Казүюки захидалдаа Японы үндсэн бодлого нь зөвхөн батлан​​​​ хамгаалах чиглэлтэй стратеги гэдгийг онцолсон байна. Улмаар тэрбээр зэвсэгт мөргөлдөөн гараагүй ч гэсэн Япон өөрийгөө хамгаалах эрхээ эдэлнэ гэх санааг илэрхийлсэн Хятадын мэдэгдлийг буруу хэмээн үзжээ.

Я.Казүюки мөн Тайванийн талаарх улс орных нь байр суурь 1972 онд хоёр улс дипломат харилцаагаа хэвийн болгосон Япон-Хятадын хамтарсан мэдэгдлийг гаргаснаас хойш өөрчлөгдөөгүй гэдгийг хэлээд, Тайванийн асуудлыг яриа хэлэлцээний замаар энх тайвнаар шийдвэрлэнэ гэж Токио найдаж байгааг нэмж хэлсэн байна.

Хятадын тал далайн гаралтай бүтээгдэхүүний худалдаа зэргээр Японтой харилцах ард түмэн болон эдийн засгийн харилцаагаа царцааж байгааг тэрбээр дурдаад, Япон улс энэ асуудлыг яриа хэлэлцээний замаар тайван байдлаар шийдвэрлэх болно гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-д суугаа Хятадын Байнгын төлөөлөгч Фу Конг А.Гутерришт илгээсэн захидалдаа Т.Санаэгийн хэлсэн үг нь “Тайванийн асуудалд цэргийн хүчээр оролцох хүсэл эрмэлзлээ Япон улс анх удаа илэрхийлсэн тохиолдол болсон” гэж мэдэгдсэнийг төрийн мэдлийн “Xinhua” агентлаг уламжилсан байна.

Энэ сарын 7-нд парламентын хуралдааны үеэр Т.Санаэгийн хэлсэн үгийг Бээжин хатуу шүүмжилснээс хойш Япон, Хятад улсуудын хооронд дипломат маргаан үүсээд байгаа юм. Т.Санаэ Тайвань руу цэргийн хүчээр дайрвал Японы хувьд “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top