x

Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв

Малайзын Засгийн газар 2026 оноос эхлэн 16-гаас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого барьж буйгаа мэдэгдлээ. Энэ алхам нь Австрали зэрэг цахим хэрэглээний насыг чангатгаж буй орнуудын жишигийг дагаж гарч байгаа бөгөөд зорилго нь хүүхдүүдийг цахим дээрэлхэл, онлайн луйвар, бэлгийн мөлжлөг зэрэг өндөр эрсдэлтэй аюулаас хамгаалах явдал юм.

Харилцаа холбооны сайд Фахми Фадзилын хэлснээр, Засгийн газар гадаад орнуудын арга барилыг судалж, хэрэглэгчийн насыг үнэмлэх, паспорт ашиглан баталгаажуулах шийдлийг нэвтрүүлэх боломжийг ярилцаж байна. Тэрбээр хоригийг хэрэгжүүлэх нарийн хугацааг нэрлээгүй ч бүх тал үүргээ биелүүлж чадвал Малайз дахь цахим орчин хурдтай, боломжтой байхаас гадна хүүхэд, гэр бүлд хамгийн аюулгүй орон зай байх ёстой гэдгийг онцоллоо.

Малайзын дижитал аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд нэгдүгээр сараас эхлэн найман саяас дээш хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болон мессежийн платформууд заавал лиценз авах шаардлагатай болсон. Лицензтэй платформууд нь хэрэглэгчдийн насыг баталгаажуулах, контентын аюулгүй байдлыг хангах, ил тод байдлын дүрэм мөрдөх үүрэгтэй болсон нь Засгийн газрын хяналт, зохицуулалтыг эрс чангатгаж байгааг харуулж байна.

Хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах дэлхийн анхны хуулийг Австрали батлаад хэдхэн хоногийн дараа хэрэгжүүлэх гэж байна. Арван хоёрдугаар сарын аравнаас эхлэн хэрэгжих уг хууль нь Facebook, Instagram, TikTok, X, YouTube зэрэг томоохон платформууд 16-гаас доош насныхны данс нээх боломжийг хаах үүрэгтэй. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд платформ тус бүрд 50 сая австрали доллар хүртэл торгууль ногдуулах зохицуулалттай.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top