x

Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ

Европын Холбоо (ЕХ) болон Африкийн Холбооны (АХ) улс орнуудын удирдагчид хоёр тив илүү нягт хамтран ажиллах нь чухал гэж үзэж байна. "Бид ирээдүйгээ харан түншлэлээ цаашид улам хөгжүүлж, шинэ боломжуудыг нээхээр шийдвэрлэлээ” гэж Анголын нийслэл Луанда хотод болсон хоёр өдрийн дээд түвшний уулзалтын дараа мягмар гарагт буюу өчигдөр нийтэлсэн ЕХ, АХ-ны хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Энэхүү баримт бичигт эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулжээ. Тунхаглалд мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг санхүүжүүлэх, Африкт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зэрэг талуудын өмнө нь хүлээсэн үүрэг амлалтуудыг дурдсан байна.

Хоёр байгууллага мөн дэлхий даяарх зөрчил мөргөлдөөнүүдийг зохицуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. "Бид Украин, Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр, Судан, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАУ), Сахель, Сомалид болон дэлхий даяарх бусад дайн, мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэж, шударга, бат бөх энх тайван тогтоохыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж байна" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Суданы Хойд Дарфур муж дахь нөхцөл байдалд “гүнээ санаа зовниж” буйгаа илэрхийлжээ. “Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин (RSF) саяхан Эль-Фашер хотыг эзлэн авсны дараа үйлдэгдсэн харгислалыг бид буруушааж байна. Мөн Судан даяар зэвсэгт мөргөлдөөнийг яаралтай зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхийг уриалж байна" гэж тунхагт дурдсан байна.

Хоёр тал хоёул ардчилал, сайн засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжиж байгаагаа дахин мэдэгдсэн хэдий ч одоо гарч байгаа хүний эрхийг зөрчил, Африкийн олон оронд улс төрийн өрсөлдөгчдөө хэрхэн намнаж байгааг, түүнчлэн эсэргүүцлийг дарахын тулд хүч хэрэглэж байгааг, эсвэл Африкийн бараг бүх оронд ижил хүйстнүүд эрүүгийн хэрэгт татагдаж байгаа талаар хамтарсан мэдэгдэлд дурдагдсангүй гэж dpa агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top