x

АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов

АНУ дахь Афганистаны иргэдийн цагаачлалын хүсэлтүүдийг боловсруулах бүх үйл явцыг шууд зогсоосон талаар АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба мэдэгджээ. Энэ шийдвэр нь Үндэсний гвардын хоёр цэргийг буудан шархдуулсан хэргийг мөрдөх шалгалтын хүрээнд аюулгүй байдлын болон нэвтрүүлэлтийн протоколыг эргэн хянах шаардлагатай болсонтой холбоотой гэж тайлбарлав. Хөндлөнгийн халдлагын сэжигтнээр нэрлэгдээд буй хорин есөн настай Рахманулла Лакамал нь 2021 оны есдүгээр сард АНУ-д ирсэн бөгөөд 2024 онд орогнол хүссэн хүсэлт нь энэ онд батлагдсан байна.

Тэрбээр АНУ цэргийнхэнтэй хамтран ажилласан афган иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилготой “Operation Allies Welcome” хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн гэж албаны эх сурвалцуудад дурджээ. Халдлага Вашингтон хотын төвд, Фаррагут Сквер метроны орчимд 17-р болон I гудамжны уулзварт болсон бөгөөд өндөр харагдахуйц эргүүлд гарч байсан хоёр цэргийг гэнэт дайрч буудсан гэж мөрдөх албаныхан мэдээлсэн байна. Ойролцоо байсан бусад гвардынхан шуурхай ажиллаж, сэжигтнийг баривчилтал хяналтандаа авчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уг халдлагыг террорын шинжтэй үйлдэл хэмээн тодорхойлж, Афганистанаас АНУ-д нэвтэрсэн бүх хүмүүсийг дахин нягтлах шаардлагатай гэдгийг мэдэгдэв. Мөн АНУ-ын дотоодын гэмт хэрэг “хяналтаас гарсан” хэмээн тодорхойлж, улс даяар мянга мянган Үндэсний гвардын албан хаагчдыг томилон ажиллуулсан нь хэд хэдэн хотод хууль эрх зүйн маргаан дагуулсаар байна.

Афганистаны иргэдийн нэвтрэлтийг хязгаарлах бодлого үүнээс өмнө ч хэрэгжиж байсан. Энэ оны эхээр АНУ Афганистан болон өөр арван нэгэн орны иргэдэд хориг тавьсан бол Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж, эрсдэлтэй болсон хүмүүсийн хувьд тусгай визийн ангилалд үл хамаарах зохицуулалт хэвээр үлдсэн байв. АНУ 2021 онд Афганистанаас цэргээ гаргасны дараа олон мянган афган иргэн тусгай хамгааллын хөтөлбөрийн дагуу АНУ-д нэвтэрсэн ч Трампын захиргаа энэ хамгаалалтыг цуцалж, түр орогнол олгох хөтөлбөрүүдийг зогсоосон билээ.

Эх сурвалж: BBC / CNN / Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top