x

ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал оруулж буйгаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулсан юм.

Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй.  2021 онд “Парламентын хуралдааны дэг, эрх зүйн харьцуулсан шинжилгээ” бүтээлээр Хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалсан. 2025 онд Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуульд зочин судлаачаар ажилласан. Профессор цолтой, Монгол Улсын гавьяат хуульч.  

Тэрбээр, 1998-2002 онд Улсын багшийн их сургуульд багш, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, 2019-2023 онд  Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан байна.

УИХ-ын дарга Н.Учрал, нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд 17 жил багшилж, эрх зүйн онол, үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр 10 гаруй нэг сэдэвт бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, судалгааны ажил бичиж эрдэмтэн, судлаачид болон олон нийтийн хүртээл болгосныг танилцуулсан. 

Үндсэн хуулийн хяналт, шүүх эрх мэдлийн болон хууль тогтоох үйл ажиллагааны практикийг судлах чиглэлээр АНУ, ОХУ, ХБНГУ, Япон, Франц, БНСУ, Швейцарын Холбооны Улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн Л.Өлзийсайхан нь дэлхий дахины болон Монголын парламентын түүх, сорилт бэрхшээл, парламентат ёсны, ирээдүйн хөгжлийн асуудлаар олон тооны судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж үр дүнг нь УИХ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн төрд бэлтгэгдсэн мэргэшсэн хуульч гэдгийг УИХ-ын дарга тодотгоод, 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан оролцож, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан хэмээн онцолсон. Тодруулбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж ирсэн бөгөөд энэхүү мэдлэг, ур чадвар, туршлага нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд бодитой хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа энэ цаг үед онцгой ач холбогдолтой гэж Их Хурлын даргын хувиар үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тиймээс УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад тавигдах хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх гэсэн үндсэн шаардлагыг хангаж байгаа хэмээгээд, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаанаас эхлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт болон Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиглэлээр 27 жил ажилласан туршлагатай Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох саналыг хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг дэмжиж, Барсүрэнгийн Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 0 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top