x

Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ

Европын Холбооны /ЕХ/ бус улсуудын үзэгчдэд худалдах тасалбарын үнийг нэмэгдүүлнэ гэж Парисын Луврын музей пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр АНУ, Их Британи, Хятад зэрэг орны жуулчид тус музейг үзэхийн тулд 37 ам.доллар төлнө гэсэн үг юм.

Музейгээс AFP агентлагт мэдээлснээр, тасалбарын үнийг 45 хувиар өсгөх нь дэлхийн хамгийн алдартай музейн бүтцийг сайжруулахын тулд жилийн орлогыг 23 сая хүртэлх ам.доллароор нэмэгдүүлэх зорилготой ажээ. Өнгөрсөн сард тус музейгээс үнэлж баршгүй үнэт эрдэнэсийг хулгайлсан хэрэг гарсан билээ.  

2026 оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн ЕХ, Исланд, Лихтенштейн, Норвегээс бусад орны иргэд 32 евро буюу нэмэлт 10 евро төлөх шаардлагатай болно гэж музейн удирдах зөвлөлийн хурлаар уг шийдвэрийг баталсны дараа музей болон ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс мэдэгджээ.

Луврын музейн 2024 оны тайланд дурдсанаар, тухайн жилд 8.7 сая зочин хүлээн авсны 69 хувь нь гадаадын иргэд байжээ. Тэдний дотор америкчууд хамгийн их хувийг эзэлсэн бол хятад жуулчид гуравдугаарт бичигдсэн байна. Тасалбарын үнийг нэмэгдүүлэх шийдвэр нь “бүтцийн асуудлууд”-ыг шийдвэрлэхийн тулд жилд 20 сая хүртэлх еврогийн санхүүжилт босгох зорилготой гэдгийг музейн захиргаа дурджээ.

Энэ оны 10 дугаар сарын 19-нд бүлэг этгээдүүд Луврын музейд нэвтэрч, ердөө долоон минутын дотор 102 сая ам.долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсныхаа дараа скүүтерээр зугтсан хэрэг гарсан юм. Албан ёсны мөрдөн шалгах ажиллагааны дүнд музейн аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тогтоосон бөгөөд байгууламжийн аюулгүй байдлын талаар анхааруулга өгчээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг шүүмжилж, үүнийг “ялгаварлан гадуурхалт” гэж үзэх болно хэмээн анхааруулжээ.,

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top