x

Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа

Шри Ланкад үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас амиа алдсан хүний ​​тоо 56 болж, 600 гаруй байшин барилга эвдэрч сүйдээд байгаа энэ үед төрийн байгууллагууд, сургуулиудыг баасан гарагт түр хаажээ. 

Шри Ланкад өнгөрсөн долоо хоногоос гамшиг нүүрлэж эхэлсэн бөгөөд пүрэв гарагт хүчтэй аадар бороо орсны улмаас орон даяар байшин барилга, зам талбай үерт автаж, хөрс нурсан байна. Нийслэл Коломбо хотоос зүүн зүгт 300 орчим км зайд орших Бадулла, Нувара Элия зэрэг уулархаг, цай тариалдаг бүс нутгуудад хөрс нурсны улмаас 25 хүн амиа алджээ. Засгийн газрын Гамшгийн уршгийг арилгах төвийн мэдээлснээр, тэдгээр бүс нутагт 21 хүн сураггүй болж, 14 хүн гэмтэж бэртсэн байна.

Түүнчлэн улс даяар янз бүрийн газруудад хөрс нурсны улмаас хүмүүс амь эрсэджээ. Цаг агаарын нөхцөл байдал улам дордсон тул Засгийн газар баасан гарагт төрийн байгууллагууд, сургуулиудыг түр хаахаар шийдвэрлэсэн байна. Хүчтэй борооны улмаас ихэнх усан сан, гол мөрөн үерлэж, замууд хаагдсан байна. Зарим газарт үерт автсан зам, төмөр замын замууд дээр чулуу, шавар, мод унасан тул зорчигч тээврийн галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг зогсоожээ.

Орон нутгийн телевизээр пүрэв гарагт үерт автсан байшингийн дээвэр дээрээс гурван хүнийг аварч буй агаарын цэргийн хүчний нисдэг тэрэг, мөн тэнгисийн цэргийн хүчин болон цагдаа нар оршин суугчдыг тээвэрлэхийн тулд завь ашиглаж байгааг харуулсан байна. Пүрэв гарагт гарсан дүрс бичлэгт мөн зүүн нутгийн Ампара суурингийн ойролцоо үерийн усанд машин урсаж, гурван зорчигч амиа алдсан талаар мэдээлжээ.

Эх сурвалж: AP

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top