x

Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх долоо хоногт болно

Америкийн төлөөлөгчид Украины асуудлаар хэлэлцээ хийхээр ирэх долоо хоногт Орост ирнэ гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баталжээ. 

Киргизийн нийслэл Бишкек хотод хийсэн айлчлалынхаа төгсгөлд В.Путин хэлэхдээ, Оросын талыг Гадаад хэргийн яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнууд төлөөлнө гээд, Владимир Мединский, Юрий Ушаков нарын зөвлөхүүдээ нэрлэсэн байна.

Кремлийн төлөөлөгчдийн мэдээлснээр, Украины дайныг зогсоох тухай маргаан дагуулсан 28 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулах хэлэлцээнд өнгөрсөн долоо хоногт оролцсон АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф мөн Москвад айлчлах төлөвтэй байна.

“Ерөнхийдөө энэ нь ирээдүйд байгуулах хэлэлцээрүүдийн үндэс суурь болж чадна гэдэгтэй бид санал нэг байна” гэж В.Путин уг төлөвлөгөөний талаар хэлээд, Швейцарт АНУ, Украины төлөөлөгчдийн саяхан хэлэлцсэн төлөвлөгөөний хувилбарыг Орост дамжуулсан гэдгийг нэмж хэлжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, Оростой хийх гал зогсоох хэлэлцээрийн талаарх нарийн ширийн зүйлсийг тохиролцохоор Украин, АНУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзана гэсэн байна. “Манай баг Америкийн төлөөлөгчидтэй хамтран Женевт болсон хэлэлцээний дүнд боловсруулсан заалтуудыг энх тайван, аюулгүй байдлын баталгаанд хөтлөх хэлбэрт оруулахын тулд энэ долоо хоногийн сүүлчээр уулзана” гэж В.Зеленский хэлжээ.

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top