x

Хүүхэлдэйн киноны түүхэн дэх хамгийн өндөр орлоготой нээлтийг “Zootopia 2” хийлээ

Америкийн “Walt Disney” компанийн бүтээл, амьтдын хотын тухай өгүүлдэг “Zootopia” хүүхэлдэйн киноны үргэлжлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкт 96 сая ам.доллар, Талархлын баярын үеэр 156 сая ам.долларын орлого олсноор лхагва гарагт нээлтээ хийснээсээ хойш ням гаргийн байдлаар дэлхий даяар 556 сая ам.долларыг олжээ. 

Ингэснээр хүүхэлдэйн кинонуудын түүхэнд хамгийн өндөр орлого олсон нээлт болсны зэрэгцээ дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэх хамгийн өндөр орлого олсон нээлт, мөн 2025 оны олон улсын хэмжээний шилдэг нээлт боллоо.

Харин “Wicked: For Good” уран сайхны кино өнгөрсөн амралтын өдрүүдэд дотооддоо 62.8 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкт нийт 270.4 сая ам.долларын орлого олоод байна. “Wicked” киноны хоёрдугаар анги нь олон улсын зах зээлээс нийт 393 сая ам.долларын орлого олсон байна.

Эдгээр хоёр кино нь жилийн турш тааруу үзүүлэлттэй байсан Хойд Америкийн кинотеатруудад Талархлын баярын амралтын өдрүүдээр гайхалтай үзүүлэлтүүдийг авчирчээ. Тодруулбал, таван өдрийн амралтын үеэр нийт 290 сая ам.долларын орлого олсны 188 сая ам.долларыг нь баасан гаргаас ням гаргийн хооронд бүрдүүлсэн байна.

Түүнчлэн энэ оны сүүлчээр “Avatar: Fire and Ash”, “Five Nights at Freddy's 2” зэрэг кинонууд нээлтээ хийх тул энэ оны кассын орлого цаашид нэмэгдэх төлөвтэй байна. “Энэ бол гайхалтай үр дүн бөгөөд он дуусахад дөрөвхөн долоо хоног үлдээд буй энэ үед кинотеатруудын орлогод томоохон түлхэц болж байна” гэж “Comscore” компанийн шинжээч Пол Дергарабедиан хэлжээ.

Эхний анги нь үзэгчдийн хүртээл болсноос хойш 10 орчим жилийн дараа дэлгэцнээ гарч буй “Zootopia 2” киноны орлого хүлээлтээс давсан бөгөөд нэгдүгээр анги нь 2016 оны гуравдугаар сард нээлтээ хийхдээ 75 сая ам.долларын орлого олж байв. Шинэ ангид эхнийхтэй адил туулай цагдаа Жуди Хоппс болон луйварчин үнэг Ник Уайлд нарт амьтдын хотод тохиох адал явдлын талаар өгүүлнэ.

Энэхүү кино нь 2025 онд Хойд Америкийн кинотеатруудад хийсэн дөрөв дэх том нээлтийг хийсэн боловч хамгийн том зах зээл нь Хятад байсан бөгөөд дэлхий даяарх нийт орлогын тэн хагасыг бүрдүүлж, 272 сая ам.долларын тасалбар борлуулжээ. Америкт бүтээсэн ямар ч хүүхэлдэйн кино нээлтийнхээ үеэр ийм хэмжээний орлого олж байгаагүй юм. Бокс-оффисын жагсаалтын гуравдугаарт “Now You See Me: Now You Dont” кино 7 сая ам.доллароор бичигдсэн бол “Predator: Badlands” /4.8 сая ам.доллар/, “The Running Man” /3.7 сая ам.доллар/ кинонууд эхний тавд жагссан байна.

Эх сурвалж: AP

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top