x

Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв

Парисын хөрөнгийн биржийн даваа гаргийн арилжааны явцад Airbus компанийн хувьцааны ханш 10.8 хувиар унаж, 182.38 евро болсон нь энэ оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.

Ханш ийнхүү унасны шалтгаан нь A320 загварын онгоцны үйлдвэрлэлийн явцад гарсан асуудалтай холбоотой мэдээлэл байв. Reuters агентлагийн мэдээлснээр, хэд хэдэн онгоцны их биеийн хавтантай холбоотой согог илэрчээ. Илэрсэн доголдлын улмаас зарим нийлүүлэлт хоцорч байгаа ба одоо нислэгт ашиглаж буй онгоцуудад  доголдол илрээгүй байна. Одоогоор асуудлын шалтгааныг тодруулаагүй байгаа гэж Reuters-ийн эх сурвалж мэдээлжээ. Airbus компани энэхүү мэдээлэлд тайлбар хийгээгүй байна.

Хэдхэн өдрийн өмнө буюу 11 дүгээр сарын сүүлчээр Airbus программ хангамжид доголдол илэрсэн талаар мэдээлжээ. Тодруулбал, нарны цацрагийн нөлөөгөөр онгоцны бүхээгийн компьютерүүд нислэгийн удирдлагын системд чухал хэрэгтэй мэдээллийг буруу дамжуулж байсан байна. Энэ асуудлыг агаарын тээврийн JetBlue компанийн онгоцны ослын буултыг шалгах үеэр илрүүлжээ. Уг онгоц Мексикээс хөөрсний дараа гэнэт өндрөө алдсаны улмаас 15 хүн гэмтэж бэртжээ.

Энэхүү доголдлын улмаас Airbus компани A320 загварын 6000 онгоцонд программ хангамжийн шинэчлэл хийхийн тулд нислэг үйлдэхийг түр зогсоосон байна. 12 дугаар сарын 1-ний байдлаар ихэнх онгоцонд шинэчлэлийг хийжээ. Одоо 100 хүрэхгүй онгоц үлдээд байна.

Airbus компани 2025 оны эцэс гэхэд 820 онгоц нийлүүлэх зорилт тавьсан. Энэ оны эхнээс одоо хүртэл нийлүүлсэн онгоцны тоо 657 болжээ. Өнгөрсөн сард ердөө 72 онгоц нийлүүлсэн нь шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй цөөн байна. Тиймээс 12 дугаар сард зорилтдоо хүрэхийн тулд 160 гаруй онгоц нийлүүлэх шаардлагатай. Ийм тооны онгоцыг нийлүүлбэл компанийн хувьд нэг сард нийлүүлсэн онгоцны тоогоор шинэ рекорд тогтоох бөгөөд өмнө нь 2019 онд нэг сарын дотор 138 онгоц нийлүүлж байсан юм. Агаарын тээврийн компаниуд онгоцыг хүлээн авахдаа үнийн ихэнхийг төлдөг тул нийлүүлэлтийн тоо Airbus-ын орлогод шууд нөлөөлдөг байна.

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (104.223.110.245)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your Cryptocurrency BTC. They help you retrieve your stolen currency, in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top