x

Японы 2025 оны онцлох үгээр Т.Санаэгийн “ажилла” уриа тодорлоо

Ерөнхий сайд Такаичи Санаэгийн “ажилла, ажилла, ажилла, ажилла, ажилла” гэсэн уриа болон “эмэгтэй ерөнхий сайд” гэсэн үг нь Японд 2025 онд моодонд орсон онцлох үгсээр тодорчээ.

Энэхүү шагналыг тухайн жилийн чиг хандлагыг хамгийн сайн илэрхийлсэн, олон нийтийн анхаарлыг татсан мэдээ, мэдэгдлээс авсан үг хэллэгт олгодог. Нийт 30 үгээс шалгарсан шилдэг 10 үгийг даваа гарагт зарласан байна.  

Т.Санаэ Либерал ардчилсан намын намын даргаар сонгогдсоныхоо дараа 10 дугаар сард парламентын хоёр танхимын эрх баригч намын хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ шаргуу ажиллахыг уриалжээ. Дараа нь тэрбээр Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болсон юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Т.Санаэ өөрийнх нь хэлсэн үг дэмжлэг, шүүмжлэлийн аль алийг нь дагуулсныг тэмдэглээд, ажил, амьдралын тэнцвэрийн асуудлаарх чухал цаг үе ирээд буйтай давхацсаныг дурджээ. Гэхдээ тэрбээр энэхүү үгийг төрийн үйл хэргийг хариуцаж буй хүний ​​хувьд Японы ард түмний төлөө шаргуу хөдөлмөрлөн хувь нэмрээ оруулах зорилгоор хэлсэн гэдгээ онцолсон байна. Ингэхдээ шагнал хүртсэн үгээ давтан хэлжээ. Т.Санаэ мөн хүмүүст хэт их ажиллах, уртасгасан цагаар ажиллахыг уриалах бодолгүй байснаа нэмж хэлсэн байна.

“Японы ард түмэнд хүчтэй эдийн засаг, аюулгүй байдал болон дипломат харилцаа, түүнчлэн үр өгөөжтэй амьжиргаагаар дамжуулан итгэл найдвар төрүүлэх ирээдүйг бий болгохын тулд миний бие чадах бүхнээ хийх болно” гэж тэрбээр хэлжээ. Шилдэг 10-т багтсан бусад үг хэллэгийн дунд АНУ-ын засаг захиргаанаас дэлхийн улс орнуудад ногдуулсан татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотой “Трампын тариф” гэх үг багтсан байна.

Мөн иргэд худалдан авахын тулд дараалалд зогсож байсан засгийн газрын нөөцийн будаа болох кококомай, 2025 онд Осака хотод болсон Дэлхийн экспогийн албан ёсны бэлгэдэл болох Мякумяку зэрэг оржээ. Түүнчлэн Японд баавгайнууд суурьшлын бүсэд үзэгдэх нь нэмэгдсэнээс үүдэн хүмүүс амиа алдаж, гэмтэж бэртэж байгааг илэрхийлсэн баавгайн дайралттай холбоотой үг мөн жагсаалтад багтсан байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top