x

Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй

Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын хэлэлцээ Кремльд боллоо. Уулзалт бараг таван цаг үргэлжилж, Москвагийн цагаар лхагва гаргийн 00:30 цагийн орчимд дууссан гэж Оросын мэдээллийн агентлагууд мэдээлэв.

Оросын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгч Владимир Путин, түүний туслах Юрий Ушаков, Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нар оролцсон бол АНУ-ыг Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Стивен Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар төлөөлжээ. 

Кремльд болсон хэлэлцээгээр Украинд дайныг зогсоох хэд хэдэн хувилбарыг хэлэлцсэн гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Оросын тал АНУ-ын анхны “энхийн төлөвлөгөөнөөс” гадна дөрвөн өөр баримт бичгийг хүлээн авчээ. В.Путин Вашингтоны зарим саналыг “шүүмжилж, түүгээр барахгүй хүлээн зөвшөөрөхгүй” байгаагаа илэрхийллээ гэж Ю.Ушаков онцлоод уулзалтын үеэр “газар нутгийн асуудлуудыг тодорхой” хэлэлцсэн гэдгийг дурдсан байна.

“Одоогоор харилцан буулт хийсэн, хоёр талд хүлээн зөвшөөрөгдөх шийдэл хараахан олдоогүй байна. Гэхдээ Америкийн зарим санаачилга харьцангуй хүлээн зөвшөөрч болохуйц харагдаж байгаа ч тэдгээрийг цаашид нарийвчлан хэлэлцэх шаардлагатай. Бидэнд санал болгосон манайд таарахгүй зарим томъёолол, заалтууд байгаа. Тиймээс ажил үргэлжилнэ” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах хэлжээ. Гэсэн хэдий ч Ю.Ушаков хоёр талын уулзалтыг “тун өгөөжтэй, ихээхэн ач холбогдолтой” болсон гэж дүгнэлээ. Эдгээр хэлэлцээний дараа дайныг дуусгах боломж улам холдсон эсвэл ойртсон эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр “Холдоогүй нь лав. Гэхдээ цаашид Вашингтон, Москва хоёрт хийх ажил их байна” гэж хэлэв.

Ю.Ушаковын хэлснээр, яриа хэлэлцээ “бүрэн хаалттай, нууц” горимоор явагдсан бөгөөд хэлэлцээний агуулгыг талууд дэлгэхгүй гэдгийг онцоллоо. АНУ-ын төлөөлөгчид Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үр дүнгийн талаар эхлээд Ерөнхийлөгч Д.Трампад "биечлэн танилцуулсны дараа" Вашингтон дахин Москватай утсаар холбогдон яриа хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Кремльд уулзалт болж байх үеэр Telegram хуудсандаа бичихдээ, дайныг зогсоох нөхцлийн талаар “амархан шийдэл” гарна гэж хүлээхгүй байгаагаа мэдэгдээд, АНУ-ын төлөөлөгчдийн Орост хийсэн хэлэлцээний талаарх мэдээллийг хүлээж байна гэжээ. “АНУ-ын төлөөлөгчид уулзалтаа дуусмагц хамгийн түрүүнд бидэнд мэдээлэхийг хүсэж байна. Тэдний өгсөн мэдээллээс бидний дараагийн алхам шалтгаална” гэж тэрбээр мэдэгдээд АНУ-ын төлөөлөгчидтэй, тэр дундаа Ерөнхийлөгч Трамптай удахгүй уулзана гэдгээ хэлсэн байна. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top