x

АНУ бага орлоготой хүүхдүүдэд “Трампын данс” нээхээр шийдвэрлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа бага насны иргэддээ зориулж 1 000 ам.доллароор хуримтлалын хөрөнгө оруулалтын данс нээхээр шийдвэрлэжээ. 

Ингэснээр бага орлоготой гэр бүлийн хүүхдүүд насанд хүрэх үедээ өөрийн гэсэн хуримтлалтай болоход тусална гэж Д.Трамп Цагаан ордонд уг санаачилгыг танилцуулах үеэрээ мэдэгдсэн байна. 

Сангийн яам 2025-2028 оны хооронд төрсөн, эцэг эх эсвэл асран хамгаалагч нь хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан бүх хүүхдүүдийн дансанд 1000 ам.доллар шилжүүлнэ гэж тэрбээр онцолжээ. "Трампын данс"-ыг  2026 оны долоодугаар сарын 4-нд буюу АНУ байгуулагдсаны 250 жилийн ойгоор нээх ажээ.

Хөтөлбөрийн нөхцлийн дагуу 2026 оны долоодугаар сараас эхлэн эцэг эх, гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүс, мөн буяны байгууллагууд хүүхдүүдийн хөрөнгө оруулалтын дансууд руу мөнгө шилжүүлэх боломжтой. Мөн эцэг эхийн ажил олгогчид хандив өргөж болно. “Трампын данс”-д орсон мөнгийг хөрөнгийн биржийн үндсэн индекст багтсан компаниудын үнэт цаасны сангуудад дахин хөрөнгө оруулах буюу хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаас болгон хөрвүүлнэ. 

Түүнчлэн Dell компанийг үүсгэн байгуулагч Майкл Делл болон түүний гэргий Сьюзан нар 2016-2024 онд төрсөн 25 сая хүүхэд бүрийн дансанд 250 ам.доллар шилжүүлэхийн тулд нийт 6.25 тэрбум ам.доллар хандивлана гэдгээ мэдэгджээ. Ийм “Трампын данс”-ыг эзэмшигчид нь жилд дунджаар 150 мянган ам.доллароос доош орлоготой өрхүүдийн хүүхдүүд байх ёстой. Деллийн гэр бүлийнхний тооцоолсноор, америк хүүхдүүдийн 80 хувь нь энэхүү шаардлагад нийцэх ажээ. Uber, Nvidia, T-Mobile, Charter Communications зэрэг олон улсын томоохон компаниуд хандивт нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

“Трампын данс”-ыг эзэмшигчид 18 нас хүртлээ хуримтлалаа ашиглах эрхгүй. Насанд хүрсэн хойно дансуудыг ердийн тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрийн дансанд хөрвүүлэх аж.

Сангийн яамныхны тооцоолсноор, хэрэв дансуудад жил бүр дээд тал нь 5 000 ам.доллар хийвэл 18 нас хүрэхэд хуримтлалын хэмжээ хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамааран 191.5 мянгаас 676.4 мянган ам.долларт хүрэх боломжтой. Харин эзээмшигчид нь 28 нас хүртлээ хуримтлалаа зарцуулахгүй бол 600 мянгаас 1.9 сая хүртэлх ам.долларын хуримтлалтай болно. 

Эх сурвалж: TASS

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top