x

Трампын засаг захиргааг дуу, дүрслэлийг зөвшөөрөлгүй ашигласан гэж буруутгав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өөрсдийн ажлыг сурталчлахдаа дуу, зургийг нь ашиглаж байгааг Америкийн поп дуучин Сабрина Карпентер болон хүүхдүүдийн хайртай зохиолын дүр болох Франклин яст мэлхий зохиолын хэвлэн нийтлэгч компани зэмлэн буруушаажээ.

Тодруулбал, АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны ажилтнууд цагаачдыг саатуулж буйг харуулсан дүрс бичлэгтээ “Juno” дууг нь ашигласны хариуд С.Карпентер мягмар гарагт жиргэхдээ, уг дүрс бичлэгийг сөрөг, жигшүүртэй хэмээн тодорхойлоод, хүнлэг бус хөтөлбөртөө дэмжлэг авахын тулд намайг болон миний уран бүтээлийг бүү ашигла хэмээн бичсэн байна. Цагаан ордон уг дүрс бичлэгийн тайлбарт С.Карпентерийн “Та үүнийг туршиж үзсэн үү? Баяртай” гэсэн үгийг эш татжээ. 

Даваа гарагт мөн Франклин яст мэлхийн зохиолыг хэвлэн нийтлэгч “Kids Can Press” компанийн зүгээс Батлан​​​​ хамгаалахын сайд Пит Хегсетийн X хуудсандаа нийтэлсэн Франклин хөлөг онгоцнууд руу галт зэвсэг чиглүүлж буй зургийг буруушаасан байна. П.Хегсет уг зургийг “Франклин мансууруулах бодисын террористуудыг онилж байна” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.

“Бид Франклины нэр болон дүрслэлийг доромжилсон агуулга, хүчирхийллийн шинжтэйгээр зөвшөөрөлгүй ашигласан, үнэт зүйлстэй шууд зөрчилдсөн аливаа үйлдлийг эрс зэмлэн буруушааж байна” гэж хэвлэлийн компани мэдэгдсэн байна.

Д.Трампын засаг захиргаа Карибын тэнгис болон Номхон далайн зүүн хэсэгт мансууруулах бодис тээвэрлэж явсан гэж буруутган хөлөг онгоцнууд руу олон удаа цохилт өгсөн юм. Есдүгээр сарын эхнээс хойш цохилтод өртөн 80 гаруй хүн амиа алджээ.

Д.Трампын засаг захиргаа дуу болон зохиогчийн эрх бүхий материалыг нь ашигласныг өмнө нь олон уран бүтээлч  эсэргүүцэж байсныг дурдвал, “ABBA”, Брюс Спрингстин, Оливиа Родриго, Рианна, Фил Коллинз, Фаррелл, Жон Фогерти, “Semisonic”, Нил Янг, Эдди Грант, “Panic! at Disco”, “R.E.M.”, “Guns N’ Roses”, Селин Дион, Бейонсе, Адель нар юм.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top