x

Украинд зориулан 4 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авна

Украины дайныг зогсоох хэлэлцээ үргэлжилж буй энэ үед НАТО-гийн орнууд Украинд зориулан АНУ-аас нэмж зэвсэг техник худалдан авахаа зарлалаа. 

Умард Атлантын эвслийн орнуудын гуравны хоёр нь нийт 4 тэрбум гаруй ам.долларыг зэвсэг худалдан авахад зарцуулахаар төлөвлөж байгааг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте лхагва гарагт Брюссельд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгджээ. 

Зэвсэг худалдан авах санхүүжилтийг 2025 оны зун НАТО болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хооронд хүрсэн тохиролцоогоор хэрэгжиж эхэлсэн PURL (Prioritised Ukraine Requirements List) хөтөлбөрийн хүрээнд олгох юм. Энэхүү худалдан авалтад анх удаа НАТО-гийн түнш улсууд болох Австрали, Шинэ Зеланд оролцоно. Тус худалдан авалтын хүрээнд 1 тэрбум орчим ам.долларыг Patriot пуужин болон бусад зэвсгийг худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.

Украинд цэргийн тусламж үзүүлэх шинэ баталгааг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга “гойд сайн мэдээ” гэж тодорхойлжээ. Тэрбээр НАТО-гийн түнш орнууд PURL механизмийн хүрээнд оны эцэс гэхэд 5 тэрбум ам.доллар гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Харин 2026 онд 15 тэрбум орчим ам.доллар шаардлагатай, “магадгүй үүнээс яльгүй их” байж болохыг Рютте онцолсон байна.

Түүний хэлснээр, ирэх онд НАТО-гийн орнууд сар бүр АНУ-ын зэвсэг, сум хэрэгслийг 1 тэрбум ам.доллароор худалдан авах ёстой. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин амдан сөнөөгч зэрэг чухал хэрэгслүүд, мөн довтолгооны систем багтаж байгаа аж.

Үүний зэрэгцээ НАТО-гийн тэргүүн Украинд эхлүүлсэн ОХУ-ын дайныг зогсоох тохиролцоонд хүрэх талаар гаргаж буй АНУ-ын засаг захиргааны хүчин чармайлт үр дүнд хүрээгүй байгааг дурджээ. НАТО-гийн орнуудаас үзүүлж буй дэмжлэг нь Оростой хийх хэлэлцээнд Украиныг хүчтэй байр сууринаас оролцох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байгааг Рютте тайлбарласан байна.

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.243)
    өөрсдийнхөө худалдсан зэвсгээр өөрсдөө байлдахгүй бол украйнд байлдах хүн үлдээгүй байхоо!
    2025 оны 12 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top