x

Путин, Моди нар хаалттай уулзаж, хоёр талын эмзэг асуудлыг хэлэлцэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар пүрэв гарагт албан бус уулзалт хийсэн тухай Оросын удирдагчийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

Уулзалт ганцаарчилсан хэлбэрээр, хаалттай болсон байна. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар хоёр улсын харилцааны хамгийн эмзэг, чухал асуудлууд болон олон улсын сэдвүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. “Чухам ийм төрлийн уулзалтуудын үер бодлого тодорхойлогддог” гэж тэрбээр хэлсэн байна.

Оросын Ерөнхийлөгч В.Путин хоёр өдрийн айлчлал хийхээр Энэтхэгт пүрэв гарагт хүрэлцэн иржээ. Баасан гарагт буюу өнөөдөр Шинэ Делид дээд түвшний албан ёсны хэлэлцээ болно. Хэлэлцээний дараа талууд Засгийн газар хоорондын хоёр талын багц баримт бичиг, мөн худалдаа-эдийн засгийн хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна. Хоёр улсын удирдагчид мөн Орос-Энэтхэгийн бизнесийн форумын нэгдсэн хуралд үг хэлж, хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх ажээ.

Оросын удирдагч мөн Махатма Гандигийн дурсгалын цогцолборт зочилж, Энэтхэгийн Ерөнхийлөгч Драупади Мурмутай уулзана. Гадаадын хэвлэлүүдэд Путиний айлчлалыг түүхэн бөгөөд Энэтхэгийн хувьд 21-р зууны хамгийн чухал айлчлал хэмээн бичжээ.

Путин пүрэв гарагт India Today сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр хоёр улсын батлан хамгаалах, худалдаа болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар ярьсан байна. Путин мөн Орос-Энэтхэгийн харилцаа гуравдагч улсад ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй гэдгийг онцолжээ.

Түүнчлэн тэрбээр Украины хямралын талаар ярихдаа, Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-г Барууныхны өдөөн эхлүүлсэн дайныг дуусгах оролдлого гэж мэдэгджээ. Путин нэмж хэлэхдээ, Москва өөрийн ашиг сонирхол болон иргэдээ хамгаалж байгаа, харин Украины эрх баригчдын хандлага неонацист дэглэмийг санагдуулж байна гээд тэд мөргөлдөөнийг үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар өөрсдийгөө үндсэндээ буланд шахсан гэв.

Оросын төрийн тэргүүн мөн Украины нөхцөл байдлыг зохицуулах АНУ-ын засаг захиргааны төлөвлөгөөний талаар байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгч Дональд Трампыг хүний эрх, хүмүүнлэгийн зарчмыг баримталдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг гэж хэлжээ. Мөн тэрбээр Орос, АНУ-ын эдийн засгийн харилцааг сэргээх нь олон салбарт ач холбогдолтой байна хэмээн онцолжээ.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top