x

Конго, Руанда улсууд “түүхэн” энх тайвны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын /БНАКУ/ зүүн нутаг дахь мөргөлдөөнийг зогсоох зорилгоор АНУ-ын зуучилсан энх тайван, эдийн засгийн “түүхэн” хэлэлцээрт Конго, Руанда улсууд пүрэв гарагт гарын үсэг зуржээ. 

“Өнөөдөр бид олон арван жил үргэлжилсэн хүчирхийлэл, цус урсгасан мөргөлдөөнийг зогсоож, БНАКУ болон Руандагийн хооронд эв найрамдал, хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэх үүрэг хүлээж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотод болсон гарын үсэг зурах ёслолын өмнө мэдэгдсэн байна. Уг ёслолд Конгогийн Ерөнхийлөгч Феликс Чисекеди, Руандагийн Ерөнхийлөгч Поль Кагаме нар оролцжээ.

Цэргүүд Конгог хэзээ орхин гарах талаар асуухад Д.Трамп “та нар үүнийг маш хурдан харах болно гэж бодож байна” хэмээн хариулсан байна. Тэрбээр Ф.Чисекеди, П.Кагаме нарыг “агуу удирдагчид” хэмээн мэдэгджээ. “Та бүхэн үр дүнг маш хурдан харна гэж бодож байна. Үүнд би итгэлтэй байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Олон арван жил үргэлжилж буй дайныг бид шийдвэрлэж байна гэж Д.Трамп хэлээд, хоёр улсын удирдагчид Цагаан ордонд “хэлэлцээний ширээний ард маш их цагийг” өнгөрөөсөн гэдгийг дурджээ. Тэрбээр энэ өдрийг “маш ач холбогдолтой”, “Африкийн хувьд гайхалтай өдөр” хэмээн тодорхойлоод, тохиролцоонд хүрсэн удирдагчдад талархал илэрхийлэв.

Түүнчлэн Д.Трамп энэхүү хэлэлцээр нь “эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн шинэ тогтолцоог бий болгох” замыг нээж өгч байгаа бөгөөд “энэ үзэсгэлэнт дэлхий ертөнц дээр асар их баялаг бий” гэж нэмж хэлсэн байна. Конго болон Руанда улсууд дайн хийх бус эдийн засгаа илүү нягт нэгтгэхээр тохиролцсон гэдгийг тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top