x

29 настай бразил бүсгүй дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан боллоо

Бразилын бизнес эрхлэгч Луана Лопез Лара өөрийн хөдөлмөрөөр тэрбум ам.долларын хөрөнгө босгосон хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болжээ. Тэрбээр 29 настайдаа энэ амжилтад хүрсэн бөгөөд түүний Kalshi компани нь түүхэн дээд хэмжээний хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн үнэлгээ нь 11 тэрбум долларт хүрсэн байна.

Лара Kalshi компаниа 2018 онд Массачусетсийн технологийн хүрээлэнд суралцаж байхдаа Тарек Мансур гэдэг залуутай хамтран байгуулсан байна. Хэдхэн жилийн дотор энэхүү стартап нь АНУ-ын хамгийн хурдтай хөгжиж буй финтек платформуудын нэг болжээ.

Саяхан тус компани 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан бол хоёр сарын дараа дахин 1 тэрбум ам.доллар босгожээ. Ингэснээр Kalshi-гийн үнэлгээ 5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд дараагийн хөрөнгө оруулалтын дараа 11 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Финтек салбарт хөл тавьсан Ларагийн замнал ер бусын байв. Бразилын Их театрын сургуульд мэргэжлийн балетчнаар суралцаж байсан тэрбээр  мэргэжлээ бүрмөсөн өөрчилж технологи, санхүүгийн салбарыг сонгожээ. 

Компани нь хурдтай хөгжиж дэвшсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл, мөн бизнеснийхээ хүрээг хурдацтай тэлсэнтэй холбоотой гэнэ.

Kalshi компани нь засгийн газраас зохицуулагддаг платформ юм. Уг платформын хэрэглэгчид сонгуулийн үр дүн, эдийн засгийн үзүүлэлтээс эхлээд спорт, соёлын үйл ажиллагаа зэрэг төрөл бүрийн үйл явдлын үр дүнг таамаглаж, гэрээнүүдээр арилжаа хийх боломжтой. 2020 онд АНУ-ын Бараа бүтээгдэхүүний фьючерс гэрээний комиссоос (CFTC) зөвшөөрөл авсны дараа санхүүгийн зах зээлд хууль ёсоор ажиллах боломжтой болж, стартапын статусаас том финтек тоглогч болжээ.

Сүүлийн хөрөнгө оруулалтыг татахад Sequoia Capital, Andreessen Horowitz зэрэг томоохон венчур сангууд дэмжсэн нь Kalshi-гийн бизнес загвар ихээхэн итгэл хүлээж байгааг харуулж байна. Одоо тус компани нь санхүүгийн таамаглалыг бодит үйл явдлуудын таамаглалтай хослуулсан хурдтай хөгжиж буй зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж байна.

"Бид дэлхийн хамгийн том санхүүгийн биржийг байгуулахыг зорьж байсан тул бизнесээ эхнээс нь хуулийн дагуу бий болгох нь чухал байсан. Тиймээс бид хэзээ ч буулт хийж байгаагүй" гэж тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top