x

DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинжлэх ухаанчид” жагсаалтад багтав

Шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр үзүүлсэн хүмүүсийн жагсаалтыг Nature сэтгүүлийн редакцаас танилцууллаа. Уг жагсаалтад Deepseek-R1 мэдрэлийн эсийн сүлжээг бүтээгчид, Камчаткийн эрэг орчимд 9 мянган метрийн гүнд буй өвөрмөц экосистемийг нээсэн Хятадын эрдэмтэд багтжээ. 

"DeepSeek-R1 мэдрэлийн эсийн сүлжээг бүтээсэн тухай мэдээ, нийтлэлүүд энэ оны нэгдүгээр сард дэлхий нийтийг гайхшруулсан билээ.  Энэхүү систем нь хаанаас ч юм гэнэт гарч ирсэн мэт боловч түүнийг зохион бүтээсэн хөгжүүлэгчид "АНУ бол хиймэл оюуны технологиор маргаангүй тэргүүлэгч" гэсэн ойлголт бол эргэлзээтэй гэдгийг харуулж чадсан байна. Энэхүү системийг бүтээх гол үүргийг өмнө нь санхүүгийн шинжээч байсан Лянь Вэньфэн гүйцэтгэжээ. Тэрбээр хиймэл оюуныг ашиглан олсон хөрөнгөө DeepSeek-ийг бүтээхэд хөрөнгө оруулсан" гэж "Nature" сэтгүүлийн редакц онцолсон байна. 

Их Британийн шинжлэх ухааны Nature сэтгүүл жил бүр өнгөрсөн онд гарсан хамгийн чухал нээлтүүдийн жагсаалтыг гаргаж, шинжлэх ухааны хөгжилд, мөн түгээн дэлгэрүүлэхэд онцгой нөлөө үзүүлсэн хүмүүсийг онцолдог. Эдгээр нь заавал мэргэшсэн судлаачид байх албагүй бөгөөд улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд төдийгүй хиймэл оюуны системүүдийг шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрээр нь онцолдог. 

DeepSeek-ийг хөгжүүлэгчид болон Лянь Вэньфэнээс гадна, уг жагсаалтад Хятадын Шинжлэх ухааны академийн Далайн гүний шинжлэх ухаан, инженерчлэлийн хүрээлэнгийн профессор Ду Менгранаар ахлуулсан далай судлаачид болон геологичдын баг багтжээ. Ду Менграны багийнхан "Фэндөүже" гүний шумбагч төхөөрөмжийг зохион бүтээж, түүнийхээ тусламжтайгаар Камчаткийн эрэг орчимд 9000 метрийн гүнээс шинэ экосистемийг нээсэн байна. 

Шинжлэх ухааны гол ололт амжилтууд

Шинжлэх ухааны ертөнц дэх хамгийн чухал хүмүүсийн тоонд мөн энэ онд 30 метр урт LSST дуранг зохион бүтээсэн Америкийн одон орон судлаач Тони Тайсон, Хантингтоны өвчний даамжралыг удаашруулах генийн эмчилгээний аргыг боловсруулсан Британийн биологич Сара Табризи, CPS1 генийн мутацитай холбоотой өвчний генийн эмчилгээг дэлхийд анх удаа хийлгэсэн Кейжей Малдун гэдэг америк охин нар багтсан байна. 

Энэхүү жагсаалтад мөн нянгаас хамгаалдаг урьд өмнө мэдэгдэж байгаагүй механизмыг хүний эсээс илрүүлсэн Израилын биологич Ифат Мербль, Бразилын судлаач Лусиано Морейра нар багтжээ.  Лусиано Морейра дэлхийд анхны “шумуулын үйлдвэр”-ийг байгуулж, чичрэг өвчин тараагч шумуул болон Өмнөд Америкт тархаж буй денге болон бусад вирус дамжуулагч амьтдыг устгах чадвартай бактери өсгөж байгаа ажээ.

Нийгмийн зүтгэлтнүүдээс Nature сэтгүүлийн жагсаалтад АНУ-ын микробиологич Сьюзан Монарес орсон бөгөөд тэрбээр "вакциныг эсэргүүцэгчдийн" удирдагчдын нэг юм. Мөн Энэтхэгийн их сургуулиудын үнэлгээний системийг үндсээр нь өөрчилсөн математикч Ахал Агравал, Өмнөд Африкийн төрийн албан хаагч Прешус Матосо нар багтжээ. Прешус Матосо энэ оны тавдугаар сард Дэлхийн эрүүл сэндийн байгууллагын (ДЭМБ) цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай гэрээнд улс орнуудыг гарын үсэг зуруулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Энэхүү гэрээ бол хүн төрөлхтний түүхэнд анх удаа байгуулагдсан ийм төрлийн баримт бичиг юм.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top