x

Трампын мэдэгдлийн дараа Зеленский сонгууль явуулах боломжтой гэж мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн сонгуулийг зайлшгүй явуулах хэрэгтэй гэж мэдэгдсэний дараа Владимир Зеленский тодорхой нөхцөл бүрдвэл сонгууль явуулах боломжтой гэж мэдэгдэв.

“Би сонгуульд бэлэн байна” гэж тэрбээр мягмар гарагт украин болон гадаадын сэтгүүлчидтэй уулзах үеэр хэллээ. В.Зеленскийн хэлснээр, хэрэв Украинд санал хураалтын үеэр аюулгүй байдлын баталгаа олговол ерөнхийлөгчийн сонгуулийг ойрын 60-90 хоногт явуулах боломжтой. Тэрбээр аюулгүй байдлыг хангахад АНУ болон Европын түншүүдээс дэмжлэг хүссэн байна.

Сонгууль явуулах хоёр дахь нөхцөл бол “сонгууль явуулах хууль ёсны эрх зүйн үндэс бүрдүүлэх” явдал гэж тэрбээр онцолжээ. Энэ хүрээнд дайны байдал үргэлжилж буй нөхцөлд сонгуулийн тухай хуульд шаардлагатай өөрчлөлт оруулахыг Украины Дээд Радагийн гишүүдээс хүссэн гэж мэдэгдсэн байна.

Мягмар гарагт Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулах цаг нь “аль хэдийнээ болсон”, тус улсын эрх баригчид дайныг сонгууль явуулахгүй байх шалтаг болгож байна гэж мэдэгджээ. “Украины ард түмэн энэ сонгуулийг хийх ёстой гэж бодож байна. Магадгүй Зеленский ялж ч мэднэ” хэмээн тэрбээр Politico-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Украинд дайны дараа сонгууль зохион байгуулах тухай заалтыг АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөнд тусгасан байжээ.

Одоо хэрэгжиж буй Украины хууль тогтоомжийн дагуу дайны байдлын үед сонгууль явуулахыг хориглодог. ОХУ-ын цэргүүд довтолсны дараа цэргийн онц байдал зарласан тул 2024 онд болох ёстой байсан Украины ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулжээ. Кремль энэ нөхцөл байдлыг ашиглан В.Зеленскийг “хууль ёсны бус” гэж буруутгахыг хэдэнтээ оролдсон юм. 

Д.Трампын ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш байлдааны ажиллагаа үргэлжилж буй хэдий ч сонгууль явуулах асуудлыг дахин ярьж эхэлжээ. Д.Трамп сонгууль явуулахыг уриалж байсан боловч ийм шийдвэр гаргах боломжгүй гэж Украины эрх баригчид удаа дараа мэдэгдэж байв. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Дээд Рада ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах бэлтгэл ажил явагдаж байна гэсэн мэдээллийг няцаасан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.57.95.186)
    муу урвагч чиний хоногийн тоо чинь дуусч бхйна
    2025 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.189.243)
    чи зүгээр л үхэлдээ бэлд!
    2025 оны 12 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top