x

Тагнуулын сайдын албыг байгуулах асуудлыг Япон судалж эхэллээ

Япон улс тагнуулын асуудал хариуцсан шинэ сайдын албан тушаалыг бий болгохоор судалж байгаа бөгөөд улам бүр төвөгтэй болж буй аюулгүй байдлын орчныг харгалзан мэдээллийг төвлөрүүлэх чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд ийнхүү төлөвлөж байна гэж засгийн газрын өндөр албан тушаалтан мягмар гарагт мэдээлжээ.

Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү шинэ албан тушаалыг зэрэг хаших төлөвтэй байна гэж албаны хүн хэлсэн байна. К.Минорү парламент дахь тагнуулын ажиллагааны талаарх асуудлуудыг хэдийн хариуцаж байгаа юм. 

Ерөнхий сайд Такаичи Санаэгийн Засгийн газар одоо байгаа Засгийн газрын Тагнуул, судалгааны албыг шинэчлэх замаар үндэсний тагнуулын нарийн бичгийн дарга нарын газрыг ирэх долоодугаар сар гэхэд байгуулахаар төлөвлөж байгаа үед энэхүү алхмыг хийж байна гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд мэдээлжээ.

Энэхүү шинэчлэл нь эрх баригч Либерал ардчилсан нам /ЛАН/ Инновацын намтай эвсэл байгуулахаар тохиролцсон амлалтын нэг хэсэг байсан бөгөөд энэ нь ЛАН-ын дарга Т.Санаэг энэ оны 10 дугаар сарын сүүлчээр ерөнхий сайд болох замыг нээж өгсөн юм.

К.Минорү мягмар гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр яамдын дунд цуглуулсан мэдээллийг нэгтгэж, дүн шинжилгээ замаар Японы тагнуулын чадавхыг бэхжүүлэх нь засгийн газарт “зохистой шийдвэр гаргахад өндөр чанартай мэдээллийг цаг тухайд нь олж авахад” тусална хэмээн мэдэгдсэн байна.

Шинээр байгуулахаар төлөвлөж буй байгууллага нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гадаад болон батлан ​​​​хамгаалах бодлогыг зохицуулдаг Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газартай зэрэгцэн эрэмбэлэгдэх болно гэж ЛАН болон Инновацын нам хооронд байгуулсан гэрээнд дурджээ.

Засгийн газар тагнуулын чадавхыг бэхжүүлэх талаар хууль тогтоомж гаргахыг эрмэлзэж байгаа боловч эрчимжүүлсэн үйл ажиллагаа нь иргэдийг илүү их хянах боломжийг олгож болзошгүй гэсэн болгоомжлол мөн нэмэгдэж байна.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top