x

2025 онд дэлхий даяар 67 сэтгүүлч амиа алджээ

Энэ онд дэлхий даяар амиа алдсан сэтгүүлчдийн тэн хагас орчим нь Израилын цэргийн ажиллагааны улмаас амь эрсэдсэнийг мягмар гарагт танилцуулсан тайлан харуулжээ. 

Сэтгүүлчдийн эрхийг хамгаалдаг Парист төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын төрийн бус байгууллагын мэдээлснээр, 2025 онд дэлхий даяар амиа алдсан сэтгүүлчдийн тоо огцом өссөн байна. Тайланд дурдсанаар, нэг жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн 67 ажилтан амиа алдсан бөгөөд тэдний хамгийн цөөндөө 53 нь “цэргийн бүлгүүд болон зохион байгуулалттай гэмт хэргийн” хохирогч болжээ.

“Сүүлийн 12 сарын хугацаанд амиа алдсан сэтгүүлчдийн тэн хагас орчим нь /43 хувь/ Газад Израилын цэргийнхний гарт амиа алдсан” гэж тайланд бичсэн байна. 2023 оны 10 дугаар сараас хойш ойролцоогоор 220 орчим сэтгүүлч амиа алдсан бөгөөд тэдний 65-ыг нь мэргэжил, ажлынх нь улмаас онилон хөнөөсөн гэдгийг нэмж дурджээ.

Газын зурвасын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээллээр, дайн эхэлснээс хойш Газад Израилын арми хамгийн цөөндөө 257 палестин сэтгүүлчийг хөнөөжээ. Израил мөн гадаадын сэтгүүлчдийг саатуулсан тоогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд 2025 онд 20 палестин сэтгүүлч шоронд хоригдож, сүүлийн хоёр жилийн хугацаанд Газа болон Баруун эрэгт 16 сэтгүүлч баривчлагджээ.

Харин Мексикт есөн сэтгүүлч амиа алдсанаар “сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай хоёр дахь улс” болсон бол Хятад 121 сэтгүүлчийг хорьсон үзүүлэлтээр “хамгийн олон сэтгүүлчийг хорьсон улс” болжээ. Түүнчлэн сэтгүүлчид өөрийн улсад илүү их эрсдэлтэй тулгардаг гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага мэдэгджээ. Учир нь амиа алдсан сэтгүүлчдийн хоёроос бусад нь эх орондоо ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан байна.

“Суданд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул сэтгүүлчид ноцтой хүчирхийлэлд өртөж байна” гэж уг тайланд дурджээ. Шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн 2025 онд дөрвөн сэтгүүлчийг хөнөөсний хоёр нь уг босогчдын бүлэглэлд хулгайлагдсан байна.

Харин Сирид Ерөнхийлөгч асан Башар Асадын засаглалын үед сураггүй болсон 135 сэтгүүлчийн 37 нь сураггүй хэвээр байгаа ажээ. Сирийг 25 орчим жилийн турш удирдсан Б.Асад 2024 оны 12 дугаар сарын 8-нд Орос руу дүрвэснээр 1963 оноос хойш засгийн эрх барьж байсан намын дэглэм дуусгавар болсон юм. Б.Асадыг түлхэн унагаахын тулд түүний дэглэмийг эсэргүүцдэг хүчнүүдийг удирдсан Аль-Шараа нэгдүгээр сарын сүүлчээр шилжилтийн үеийн ерөнхийлөгч болсон билээ.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top