x

Энх тайвны Нобелийн шагналтан Мачадо дэлхийг чиглэсэн мессеж илгээлээ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо лхагва гарагт болсон Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй боловч Каракас дахь эрх баригч социалист засгийн газрын сүрдүүлгийг үл харгалзан Осло руу явж байгаагаа зарласнаар сүүлчийн мөчид гэнэтийн бэлэг барьжээ. Хэрэв түүнийг Венесуэлээс “зугтвал” оргодол болно хэмээн анхааруулаад байв. 

“Хэдийгээр М.Мачадо шагнал гардуулах ёслол болон өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж чадахгүй боловч тэрбээр аюулгүй байгаагаас гадна Ослод хүрэлцэн ирнэ гэдгийг нь баталж байгаадаа бид маш их баяртай байна” гэж Норвегийн Нобелийн хүрээлэн мэдэгджээ. Тэрбээр пүрэв гаргийн өглөө үг хэлэх төлөвтэй байна гэж Норвегийн засгийн газрын албан тушаалтнууд мэдээлсэн байна.

М.Мачадогийн охин Ана Корина Соса Мачадо түүний өмнөөс Нобелийн Энх тайвны шагналыг гардан авч, энэхүү үйл явдалд зориулан бичсэн ээжийнхээ үгийг уламжилжээ. “Ардчилал гэдэг энх тайванд зайлшгүй чухал болохыг энэхүү үйл явдал дэлхий нийтэд сануулж байна. Венесуэлчүүдийн хувьд дэлхий нийттэй хуваалцаж болох хамгийн чухал туршлага бол урт удаан хийгээд хэцүү замаар олж авсан сургамж юм. Хэрэв бид ардчиллыг хүсэж байвал эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхэд бэлэн байх ёстой. Эрх чөлөө бол бид тэмцэхэд бэлэн байгаа цагт өдөр бүр олж авдаг зүйл юм. Энэ бол Венесуэлийн үйл хэрэг бидний хил хязгаарыг давж гардгийн шалтгаан билээ. Эрх чөлөөтэй байхыг сонгосон ард түмэн зөвхөн өөрсдийгөө чөлөөлөөд зогсохгүй, хүн төрөлхтөнд бүхэлд нь хувь нэмэр оруулдаг” гэж тэрбээр хэлсэн байна.

Их Британийн нийслэл Лондон хот дахь “Chatham House” судалгааны төвийн Латин Америкийн мэргэжилтэн Кристофер Сабатини DW-д мэдээлэхдээ, М.Мачадогийн охины хэлсэн үг “ирээдүй үеийн өөдрөг үзлийг илэрхийлсэн” хэмээн хэлсэн байна. “Мэдээжийн хэрэг, түүний хэлсэн үг нь дэглэмийн зүй бус үйлдлүүдийг онцолсон байсан, ялангуяа луйвар явагдсан сонгуулийн дараа. Гэхдээ мөн итгэл найдварын тухай ярьсан. Ингэхдээ Венесуэлийг өмнөх байдалд нь эргэн оруулах тухай, бүх венесуэлчүүдэд хувь нэмрээ оруулах тухай ярьсан бөгөөд энэхүү шагналыг үнэхээр бүх венесуэлчүүдэд хүртээсэн билээ” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top