x

Тохиролцооны тоглолтоос сэргийлэх нэгдсэн нэгж байгуулав

Ирэх онд Италид болох Өвлийн олимпын наадмын үеэр гарч болзошгүй зөрчлийг таслан зогсоох хамтын ажиллагааны механизм болох шударга өрсөлдөөнийг хангах Нэгдсэн нэгжийг (JIU) Авлигатай тэмцэх олон улсын өдөр байгуулснаа Олон улсын Олимпын хороо (ОУОХ)  мэдэгджээ.

ОУОХ-ны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, “Милан-Кортина 2026” наадмыг зохион байгуулах хороотой хамтран байгуулсан уг нэгж нь 2026 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 24-ний хооронд буюу Олимпын тосгод нээгдэхээс хаагдах хүртэл ажиллах ажээ. Ийм системийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаас эхлээд бүх наадамд амжилттай хэрэгжүүлж ирсэн байна.

Тус нэгж нь Олимпын үеэр гарч болзошгүй зөрчил, хууль бус үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, арилгах чиглэлээр ажиллах ба спортын сахилгын байгууллагууд болон хууль сахиулах байгууллагуудын хооронд мэдээллийг шуурхай, үр дүнтэй солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор байгуулсан байна. Энэхүү системийг Лондоны зуны Олимпоос эхлээд бүх наадмуудад амжилттай хэрэгжүүлж байжээ. 

“Манипуляц хийхээс эхлээд авлига авах, эсвэл итгэмжлэгдсэн хүмүүс ёс зүйгүй үйлдэл гаргах гээд ёс зүйн зөрчил янз бүрийн хэлбэрээр илэрч болно. Хэрэв гэмт хэргийн элемент байгаа бол бид шаардлагатай бүх мэдээллийг өгөхийн тулд Италийн эрх баригчидтай, цагдаа, шүүхийн байгууллагатай хамтран ажиллах болно” гэж ОУОХ-ны ёс зүй, дүрэм журмыг мөрдүүлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жузеппе Делеонарди тайлбарлав.

JIU-гийн гол чиглэлүүдийн нэг бол тоглолтыг тохиролцохоос урьдчилан сэргийлэх явдал байх юм. Тэмцээн уралдааны дүнд урьдаас нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх Олимпийн хөдөлгөөний нэгж (OM Unit PMC) нь сэжигтэй үйл ажиллагааг илрүүлж, Италийн мөрийтэй тоглоомын салбарын зохицуулагч (ADM) болон Италийн Үндэсний Олимпийн Хороо (CONI)-той нягт хамтран ажиллах ажээ.

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top