x

Disney Sora-д зориулж контент лицензлэж, OpenAI-д хөрөнгө оруулна

“Walt Disney” компани “OpenAI”-тай гурван жилийн хугацаатай лицензийн гэрээ байгуулжээ. Түүнчлэн тус компани 1 тэрбум ам.долларыг хувьцаанд оруулахаар тохиролцсон бөгөөд нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг авах болно гэж “OpenAI” болон “Walt Disney”-н цахим хуудсуудад нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 

“OpenAI”-ийн мэдээлснээр, “Disney” нь “Sora” хиймэл оюунд зориулсан контентын анхны томоохон лицензийн түнш болно. Гэрээнд зааснаар, “Sora” нь хэрэглэгчийн хүсэлтээр “Disney”-н анимейшн студийн дүрүүдийг ашиглан видео үүсгэх боломжтой болно. Харин “Disney” эдгээр видеог өөрийн “Disney+” платформоор үзүүлэх эрхтэй. Үүнийг 2026 оны эхээр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Харин студийн жүжигчдийн дүр төрх, дуу хоолойг ашиглах асуудлыг гэрээнд тусгаагүй байна. 

“Sora” нь Микки Маус, Үнсгэлжин, Симба, Лило ба Стич зэрэг “Disney”, “Marvel”, “Pixar”, “Star Wars”-ын 200 гаруй анимэйшн дүр ба зохиомол амьтдын санг ашиглах боломжтой болно гэж хэвлэлийн мэдээллүүдэд дурджээ.  Контент үүсгэхдээ “Sora” нь мөн эдгээр анимейшнд ашигласан хувцас, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, байршлуудыг ашиглах боломжтой.

“Disney мөн OpenAI-ийн томоохон хэрэглэгчдийн нэг болж, түүний API-г ашиглан Disney+ болон бусад платформууддаа зориулсан шинэ бүтээгдэхүүн, хэрэгсэл, боломжуудыг хөгжүүлнэ. Мөн ажилтнууддаа зориулж ChatGPT-г нэвтрүүлнэ” гэж “OpenAI”-ийн мэдэгдэлд дурдсан байна.

“Disney бол түүх өгүүлэх дэлхийн алтан стандарт бөгөөд  Sora болон ChatGPT Images-ээр хүмүүст гайхалтай контент бүтээх, мэдрэх боломжийг олгохын тулд хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэж “OpenAI”-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтман мэдэгджээ.

"Disney", "Universal Pictures" (Comcast корпорац эзэмшдэг), "Warner Bros." "Discovery Inc." зэрэг Холливудын томоохон студиудтай "OpenAI" хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн тухай "Bloomberg" агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байв. Хэлэлцээний гол сэдэв нь "Sora"-гийн арилжааны болон бүтээлч боломжийн тухай байжээ. Гэхдээ студиуд "OpenAI" мэдээллийг нь хэрхэн ашиглах нь тодорхой бус, мөн 2023 онд хиймэл оюунтай холбоотой маргаанаас үүдсэн Холливудын ажил хаялтын дараа үйлдвэрчний эвлэлүүдийн дургүйцлыг төрүүлэхээс болгоомжилсон тул хамтран ажиллахыг эрмэлзсэн гэж "Bloomberg" -ийн мэдээнд дурдсан байна. 

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top