x

Тайландын Ерөнхий сайд парламентаа тараажээ

Камбожийн хил дээр долоо хоног орчмын турш үргэлжилсэн мөргөлдөөний дараа Тайландад парламентыг тарааж, 45-60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль зарлахаар болжээ. 

Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул гурван сарын өмнө үүрэгт ажилдаа орсон засгийн газрынх нь хувьд зарим асуудлыг зохицуулахад хүндрэл тулгараад буйг дурдаад, үүнд хилийн мөргөлдөөний үеэр хүний амь эрсэдсэнийг эш татсан байна.

“Зохих шийдэл бол парламентыг тараах явдал юм... энэ бол улс төрийн эрх мэдлийг ард түмэнд буцааж өгөх арга зам юм” гэж тэрбээр мэдэгджээ. Бизнесийн магнат А.Чарнвиракул 2023 оны наймдугаар сараас хойш томилогдсон Тайландын гурав дахь ерөнхий сайд юм. Тэрбээр энэ оны есдүгээр сард засгийн эрхийг авахдаа нэгдүгээр сарын эцэс гэхэд парламентыг тараана гэж мэдэгдэж байлаа.

Гэсэн хэдий ч одоо итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалттай тулгараад буй А.Чарнвиракул сонгуулийг хойшлуулсан байна. Мөн өнгөрсөн сард Тайландын өмнөд нутагт болсон үерийн гамшгийн улмаас 176 хүн амиа алдсантай холбогдуулан А.Чарнвиракул болон түүний “Тай үндэстний бахархал” нам хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Түүнчлэн парламентыг тараах шийдвэр нь Камбожтой мөргөлдөөн дахин дэгдээд буй үетэй давхцаж байна. Мөргөлдөөний үеэр 20 хүн амиа алдаж, олон зуун мянган хүн дүрвэжээ.

“Засгийн газар улс оронд тулгамдаж буй яаралтай асуудлуудыг хурдан шийдвэрлэхийн тулд төрийн захиргааны бүхий л арга хэрэгслийг ашигласан... гэхдээ улс орныг удирдахад тогтвортой байдал шаардлагатай” гэж Тайландын хаан Маха Важиралонгкорны гарын үсэг зурсан зарлигт А.Чарнвиракул бичжээ. Ерөнхий сайд өмнө нь өөрийг нь дэмжиж байсан парламентын хамгийн том нам болох залуу, дэвшилтэт үзэлт Ардын намын дэмжлэгийг алдсаны дараа парламентыг тараах шийдвэр гарсан байна. Ардын Нам болон прагматик, консерватив “Тай үндэстний бахархал” бол үзэл суртлын хувьд эсрэг тэсрэг үзэлтэй намууд юм.

Сөрөг хүчний эвслийн хувьд тодорхой нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэд А.Чарнвиракулыг Тайландын цэргийнхний боловсруулсан үндсэн хуулийн шинэчлэлийг эхлүүлж, дөрвөн сарын дотор парламентыг тараахыг хүссэн байна. Ардын нам одоо “Тай үндэстний бахархал” намыг уг хэлэлцээрийг биелүүлээгүй гэж буруутгаж байна. Мөн А.Чарнвиракулын засгийн газрыг Тайланд дахь луйврын төвүүдийг таслан зогсооход хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж, баасан гарагт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байсан гэж Тайландын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Тайланд улс сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн үймээн самуунтай байгаа бөгөөд шүүх хоёр ерөнхий сайдыг огцруулсан юм. А.Чарнвиракулын өмнөх Ерөнхий сайд Пхетхонгтхам Чинават Камбожийн хуучин удирдагч Хун Сенийг “авга ах” гэж дуудаж, Тайландын армийг утсаар шүүмжлэн ярьж байгаа нь ил болсны дараа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр огцорсон юм. Түүний өмнөх удирдагч Сретта Тависин шоронд хоригдож байсан хуульчийг засгийн газартаа томилсноор ёс зүйг зөрчсөн хэргээр огцорсон билээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top