x

Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ

Италийн хойд нутагт орших үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс үлэг гүрвэлийн олон мянган мөр олджээ. Зарим мөрийн голч нь 40 см хүрч байгаа бөгөөд уг олдвор нь 210 орчим сая жилийн настай гэж эрдэмтэд үзэж байна.  

Мөрүүд зэрэгцээ эгнээнүүдэд байрласан бөгөөд олон мөр дээр хуруу, сарвууны ул мөр тод ялгарч харагдаж байгаа аж. Эдгээр мөрийг урт хүзүүтэй, жижиг толгойтой, хурц сарвуутай өвсөн тэжээлт үлэг гүрвэл болох прозауроподууд үлдээсэн гэж үзэж байна. 

“Амьдарч буй нутагтаа ийм гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн нээлтийг хийнэ гэж хэзээ ч бодож байгаагүй" хэмээн Миланы палеонтологич Кристиано Даль Сассо ярилаа.

Милан хотоос зүүн хойд зүгт орших Стельвио үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулын энгэр дагуу хэдэн зуун метр үргэлжилсэн ер бусын мөрүүдийг гэрэл зураг сонирхогч Элио Феррераа өнгөрсөн оны есдүгээр сард анзаарч илрүүлжээ.

Триасын галавын үед буюу ойролцоогоор 250-201 сая жилийн өмнө уг газар нь тал газар байсан бөгөөд хожим нь Альпын нурууны нэг хэсэг болсон байна. “Энэ газар үнэхээр үлэг гүрвэлүүдээр дүүрэн байсан, энэ бол судалгаа шинжилгээний баялаг эрдэнэс юм” хэмээн Даль Сассо хэлжээ.

Түүний хэлснээр, үлэг гүрвэлүүд сүргээрээ явж байсныг харуулсан мөрүүд, мөн “илүү нарийн зан байдлыг харуулсан, жишээ нь, өөрсдийгөө хамгаалахын тулд амьтад тойрог үүсгэн цугларсан байж болохыг гэрчлэх мөрүүд байна. 

10 метр хүртэл урттай прозауроподууд хоёр хөлөөрөө явдаг байсан хэдий ч зарим газарт урд мөчний мөр олдсон нь тэд зогсоод урд мөчөө газарт тавьсан байж болохыг харуулжээ. 

Уг газрыг нээсэн гэрэл зурагчин Элио Делла Феррера хэлэхдээ "Энэхүү нээлт нь бид бүгдийг амьдарч буй газар орноо, эх  дэлхийгээ хангалттай мэддэггүй болохыг сануулна гэж найдаж байна" гэлээ.

Италийн Соёлын яамны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, энэ бүс нутагт хүрч очиход хэцүү бөгөөд явган аялах зам байхгүй тул дрон болон алсаас тандан судлах технологийг ашиглах ажээ.

Стельвио үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Итали-Швейцарын хилийн ойролцоох Фраэле хөндийд, ирэх онд болох өвлийн олимпын наадмыг зохион байгуулах газруудаас холгүй оршдог байна.

"Түүх өөрөө дэлхийн спортын агуу үйл явдалд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн мэт, байгаль ба спортыг холбосон бэлгэдлээр өнгөрсөн ба одоо цагийг холбож байна" гэж Италийн Соёлын яамны төлөөлөгч хэллээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top