x

Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо

“Аватар” киноных нь гуравдугаар анги гарахаас хэдхэн хоногийн өмнө найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд нэгджээ. Түүний хөрөнгө 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа тухай Forbes сэтгүүл мэдээлсэн байна. 

Ингэснээр өдгөө 71 настай тэрбээр Жорж Лукас, Стивен Спилберг, Питер Жексон, Тайлер Перри нарын дараа тэрбумтан болсон тав дахь хүн болж байна.

"Терминатор", "Харийнхан", "Титаник", "Аватар" кинонуудыг найруулсан Жеймс Кэмерон бол хөрөнгийнхөө ихэнхийг өөрийн бүтээсэн киноноос олсон цорын ганц найруулагч бөгөөд түүний кинонууд дэлхийн кино театруудаас нийт 9 орчим тэрбум ам.долларын орлого олжээ.

Кэмерон мөн "Титаник" (1997), "Аватар" (2009), "Аватар: Усны ертөнц" (2022) гэсэн гурван киногоороо дэлхийн кино театруудаас тус бүр нь 2 тэрбум ам.долларын орлого олсон цорын ганц найруулагч хэвээр байгаа билээ. "Аватар" кино нь одоо ч хамгийн их ашиг орлого олсон кинонуудыг тэргүүлсээр байгаа бөгөөд нийт орлого нь 2.9 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин "Аватар: Усны ертөнц" кино нь 2.3 тэрбум ам.долларын орлогоор гуравдугаарт бичигдэж байна.

Forbes сэтгүүлийн тооцоолсноор, Камерон "Аватар: Гал ба үнс" киноноосоо хамгийн багадаа 200 сая ам.доллар олох төлөвтэй байна.

"Аватар" киноны гуравдугаар анги мөн 2025 онд хамгийн их орлого олох Холливудын кино болно гэж таамаглаж байгаа бөгөөд дэлхийн кино театруудаас 1 тэрбум долларын орлого олж магадгүй байна. Киноны үргэлжлэл болох хоёр ангийг 2029, 2031 онуудад гаргахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top