x

Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна

“Лос-Анжелес 2028” зуны Олимпын наадмын тасалбарууд боломжийн үнэтэй байх болно гэдгийг зохион байгуулагчид амлажээ. 

2026 оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн хөгжөөн дэмжигчид тасалбар авахаар бүртгүүлж болно гэж зохион байгуулах хорооноос даваа гарагт мэдэгдсэн бөгөөд “Reuters” агентлагийн мэдээлснээр, хамгийн цөөндөө нэг сая ширхэг тасалбарыг 28 ам.доллароор борлуулах ажээ.

“Бүх тэмцээний тасалбарын үнэ 28 ам.доллароос эхлэх бөгөөд энэ нь булан дахь хэдхэн тасалбарын үнэ биш, харин олон тасалбарын үнэ юм” гэж тус хорооны тоглолтын орлого хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Эллисон Кац-Мэйфилд “Reuters” агентлагт мэдээлжээ.

“Бид хамгийн цөөндөө гэхэд, нэг сая тасалбарыг 28 ам.доллароор худалдаалахыг зорьж байгаа бөгөөд нийт тасалбарын гуравны нэг нь 100 ам.доллароос доош үнэтэй байх болно” гэж тэрбээр хэллээ. Хөгжөөн дэмжигчид нэгдүгээр сарын 14-нд бүртгүүлснийхээ дараа тасалбарын сугалаанд оролцож, 2026 оны сүүлчээр тасалбар худалдаж авах эрхтэй болно.

Ирэх онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын үнэ огцом өссөн гэх шүүмжлэл өрнөөд буй үед дээрх мэдэгдлийг хийсэн байна. ФИФА өнгөрсөн долоо хоногт тус тэмцээний тасалбарын борлуулалтын гурав дахь үе шатыг эхлүүлсэн бөгөөд хөгжөөн дэмжигчид финалын тоглолтын хамгийн хямд суудал нь 4000 гаруй ам.долларын үнэтэй байна гэдгийг олж мэджээ.

Ийм шүүмжлэл гараад үед гурав дахь үе шатыг эхлүүлсэн эхний 24 цагийн дотор таван сая тасалбарын хүсэлт ирснийг ФИФА  дурдаад, олсон орлогыг “хөл бөмбөгийн хөгжлийг дэмжих” зорилгоор дахин хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч ФИФА ч мөн адил хөгжөөн дэмжигчдийн хувьд боломжийн үнэтэй ДАШТ зохион байгуулна хэмээн амлаж байсан тул Олимп сонирхогчид баярлаж хөөрөхөөсөө өмнө тасалбарын үнийн жагсаалтыг харахаар азнаж магадгүй юм. “CNN Sports” тасалбарын үнийн жагсаалт хэзээ гарах талаар зохион байгуулах хороотой холбогдож тодруулахыг хүссэн боловч одоогоор хариу өгөөгүй байна.

Өмнө нь Лос-Анжелес хот 1932, 1984 онуудад Олимпын наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан юм. Дараагийн зуны Олимп 2028 оны долоодугаар сарын 14-нд нээгдэж, долоодугаар сарын 30-нд өндөрлөнө. Харин Паралимпын наадам 2028 оны наймдугаар сарын 15-27-нд болно. 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top