x

Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна

Европын орнуудын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд цалин бага байгааг эсэргүүцэн ажил хаяхаар төлөвлөсөн тухай “Euronews” суваг мэдээлжээ.

Ажилтнууд цалингаа нэмэгдүүлж, ажиллах нөхцөлөө сайжруулахыг шаардахын тулд жилийн хамгийн ачаалалтай үеүүдийн нэгийг сонгосон байна. 

Зарим ажил хаялтыг хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн байдаг бол заримыг нь хэдхэн хоног, бүр цагийн өмнө зарладаг. Тиймээс сүүлийн мөчид гарч болзошгүй өөрчлөлтөөс үүдэх хүндрэл, эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд аялалд гарахаасаа өмнө мэдээллээ сайтар нягталж шалгахыг зөвлөжээ. 

Итали: Нисэх онгоцны буудлын ажилчид зохицуулалттай ажил хаялтад бэлтгэж байна

Арванхоёрдугаар сарын 17-нд Итали улсад газрын үйлчилгээний зарим ажилтан, агаарын тээврийн компанийн нисэх багийнхан болон агаарын хөдөлгөөний диспетчерүүд зохицуулалттай ажил хаялтад оролцоно. 

Ромын нисэх онгоцны буудалд агаарын хөдөлгөөнийг удирдах ажлыг хариуцдаг ENAV компанийн ажилтнууд, Италийн томоохон нисэх буудлуудад газрын үйлчилгээг гүйцэтгэдэг Assohandlers компанийн ажилтнууд, Ryanair, Wizz Air, easyJet зэрэг агаарын тээвийн компаниудын ажилтнууд, Италийн үндэсний тээвэрлэгч ITA Airways компанийн ажилтнууд, Vueling компани болон Air France, KLM компанийн газрын үйлчилгээний ажилтнууд дөрвөн цагийн ажил хаялтад оролцоно. 

Ажил хаялт 13:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх боловч өдрийн туршид нислэг саатах, Милан, Ром, Венец, Неаполь, Катания зэрэг хотуудын томоохон буудлуудад бүртгэлийн цэгүүд болон ачаа тээш авах хэсгүүдэд урт дараалал үүсэх зэрэг хүндрэл үүсэж магадгүй байна. 

Их Британи: Лондоны нисэх онгоцны буудлуудад Зул сарын баяраар ажил хаяхаар төлөвлөж байна

Арванхоёрдугаар сарын 19-22 болон 26-29-нд Лондоны Лутон нисэх онгоцны буудлын газрын үйлчилгээг хариуцсан easyJet компанийн ажилтнууд ажил хаялт зарлах тул бүртгэл, ачаа хүлээн авах явцад саатал үүсэж магадгүй байна. 

Мөн Лондоны Хитроу нисэх онгоцны буудал Зул сарын баярын үеэр үүсэж болзошгүй хүндрэлд бэлдэж байна. 12 дугаар сарын 22-24 болон 26-нд Scandinavian Airlines Services (SAS) компанийн онгоцны багийн ажилтнууд ажил хаях бөгөөд Копенхаген, Стогхолм, Осло зэрэг хот руу хийх нислэгүүд саатаж магадгүй байна. 

Unite үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлснээр, ажилтнууд цалин бага байгааг эсэргүүцжээ. Тухайлбал, өндөр өртөгтэй Скандинавын нисэх буудлууд руу нисэхдээ хүнсний банк ашиглахаас өөр аргагүйд хүрч байгааг дурдсан байна. 

Испани: Ачаа тээшний үйлчилгээ үзүүлэгчдийн ажил хаялт саатал үүсгэж байна

Зуны улирлаас хойш Ryanair-ийн Испанийн газрын үйлчилгээ үзүүлэгч Azul Handling компанийн ажилчид ажлын нөхцөл, урамшуулал, ажлын байрны аюулгүй байдлын асуудлаар долоо хоног бүр ажил хаялт зохион байгуулж байна. 

Зуны улирлаас хойш Испанийн Ryanair компанийн газрын үйлчилгээ үзүүлэгч Azul Handling компанийн ажилтнууд ажлын нөхцлийг сайжруулах, урамшууллыг нэмэгдүүлэх, ажлын байрыг тогтворжуулахыг шаардан долоо хоногт нэг удаа ажил хаяж байна. 

12 дугаар сарын 31 хүртэл ажил хаялт лхагва, баасан, бямба, ням гаригуудад 05:00-09:00, 12:00-15:00 болон 21:00-00:00 цагийн хооронд үргэлжилнэ. 

Тиймээс Ryanair-ийн зорчигчид Аликанте, Барселона-Эль-Прат, Жирона, Ибица, Лансароте, Мадрид-Барахас, Малага, Пальма-де-Майорка, Сантьяго-де-Компостела, Севилья, Өмнөд-Тенерифе, Валенсиа хотуудын нисэх буудлуудад бүртгэл хийлгэх болон ачаа тээш авахад урт дараалал, саатал үүсэхийг анхаарахад илүүдэхгүй гэдгийг зөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top