x

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив

УИХ-ын дарга Н.Учралд энэ сарын 17-нд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. 

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т, 25.1.2-т заасныг үндэслэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох, шинээр бүлэг, зүйл, заалт оруулах зэргээр нэмэлт өөрчлөлт орсон учраас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль батлагдсан 1995-2022 он хүртэл нийт үйлдвэрлэл 6.6 их наяд төгрөгөөс 28.5 их наяд төгрөг болж, Монгол Улсын эдийн засаг 4.3 дахин тэлсэн. Мөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн тоо 1998 онд 7.8 мянга байсан бол 2022 оны байдлаар 79.4 мянга болж 10.2 дахин нэмэгдсэн. Түүнчлэн, эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн оролцоо улам бүр нэмэгдэж, хувийн хэвшлийн нэгдэл, зохион байгуулалтыг сайжруулан төрийн бодлого, хууль, дүрэм, журам, шийдвэр гаргах явцад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг төсөл санаачлагч онцолж байлаа.

Хуулийн төсөл нь 8 бүлэг 29 зүйлтэй бөгөөд төсөлд худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж. Тухайлбал олон улсын жишигт Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь тодорхой зохион байгуулалт, бүтэцтэй байгууллага бөгөөд улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг. Иймд цаашид бүс нутгийн зарчмаар бус, аж ахуйн нэгжүүдийн явуулж буй үйл ажиллагааны чиглэл, онцлог, салбар зэргийг харгалзан үзэж эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг салбарын танхим тухайн аймаг, нийслэлд аймаг, нийслэлийн танхим тус тус байгуулан ажиллахаар тусгаж, чиг үүрэг, уялдаа холбоог тодорхойлсон гэлээ.

Ингэснээр Худалдаа,аж үйлдвэрийн танхимын бүтэц, зохион байгуулалт, түүний бүрэн эрх тодорхой болсноор аж ахуй эрхлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо төр болон олон нийтэд хүргэх боломж бололцоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Хууль тогтоомжийн тухай хууль болон хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу хуулийн төслийг  боловсруулсан бөгөөд хэрэгжилтийн үр дагаврын судалгаа, хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог тус тус хийж, холбогдох саналыг төсөлд тусгасан гэв.Түүнчлэн олон улсын жишиг зохицуулалтыг харгалзан Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн бүтэц, зохицуулах асуудлуудын цар хүрээг тодорхойлж, Монгол Улсын эдийн засаг болон гадаад, дотоод худалдаа, хүн ам зүйн тархалт, аж ахуй эрхлэгчдийн төвлөрөлт, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой холбоодын үйл ажиллагааны үр дүнтэй байдал, аж ахуй эрхлэгчдэд дутмаг байгаа санхүүжилтийн төдийгүй техник, боловсон хүчний нөхцөл байдал зэрэгт тулгуурлан хуулийн төслийг боловсруулсан гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top