x

АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна

АНУ, ОХУ-ын хэлэлцээний төлөөлөгчид Украины хямралыг зогсоох зорилготой энхийн хэлэлцээрийн талаарх хэлэлцээг энэ амралтын өдрүүдэд Флорида муж улсын Майами хотод хийнэ гэж Америкийн “Politico” сонинд лхагва гарагт мэдээлжээ. 

Уулзалтын тов өөрчлөгдөж магадгүй байгаа бөгөөд хэрэв талууд уулзвал Трампын засаг захиргаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлин хотноо болсон АНУ, Украин, Европын төлөөлөгчдийн хэлэлцээний дараа болсон сүүлийн үеийн үйл явдлуудыг Оросын талд танилцуулна гэж энэ талаар мэдээлэл бүхий хоёр хүнийг эш татан сонинд бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар АНУ-ын талыг төлөөлөх бол Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тусгай элч төлөөлөгч Кирилл Дмитриев багтана гэж дээрх мэдээнд дурджээ.

Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөх Рустем Умеров мөн ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын төлөөлөгчидтэй Майами эсвэл АНУ-ын өөр газарт тусдаа уулзалт хийх төлөвтэй байна.

АНУ, Европ, Украины төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлинд болсон хэлэлцээний үеэр АНУ-ын 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөний төслийн талаарх санал зөрөлдөөнийхөө 90 хувьд нэгдсэн ойлголтод хүрсэн эсвэл санал зөрөлдөөнийг мэдэгдэхүйц арилгасан гэж Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, хэрэв энхийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрвэл Украины тал Оростой дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд барууны аюулгүй байдлын баталгааг авахын оронд НАТО-д элсэх хүсэлтээ түр зогсоож магадгүй гэжээ. Киев холбоотны гишүүдэд олгосонтой адил хамгаалалтыг эрэлхийлж байгаа бөгөөд энэ баталгааг АНУ одоогоор олгоогүй байна. 

Украин улс энхийн үйл явцын хүрээнд зөвшилцөхийн тулд НАТО-гийн 5-р заалтад үндэслэсэн аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцоход бэлэн байна гэж тэрбээр хэлснийг “Укринформ” агентлаг уламжилжээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top