x

Европын Холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ

Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл хотод пүрэв гарагт эхэлжээ. Энэ удаагийн уулзалтаар хоёр чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. 

Европын удирдагчид 2026-2027 онд Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийн талаар шийдвэр гаргах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч их хэмжээний хөрөнгийг хэрхэн татан төвлөрүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Санал болгож өөр нэг хувилбар бол Украинд их хэмжээний зээл олгох бөгөөд энэ нь мөн ЕХ-ны гишүүн орнуудын олонхын зөвшөөрөл шаардлагатай.

Үүнтэй холбогдуулан Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен одоогийн дээд хэмжээний уулзалт шийдвэрлэх чухал мөчид болж байгааг онцолжээ. "Бидэнд нэг үндсэн зорилго бий. Энэ бол хүч чадлаар дамжуулан Украинд энх тайван тогтоох явдал юм. Үүний тулд 2026-2027 онд Украинд шаардагдах санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах нь туйлын чухал. Одоогоор хоёр санал хэлэлцэгдэж байна. Өнөөдөр шийдлийг олно гэж бид тохиролцсон" хэмээн У.Ляйен мэдэгдсэн байна.

ЕХ-ны дотоод улс төрийн зөрчилд МЕРКОСУР-ын орнуудтай байгуулсан тус холбоо худалдааны хэлэлцээр мөн нөлөөлж байна. Латин Америкийн орнуудаас хямд үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг Франц, Итали улсууд эсэргүүцжээ.

Уг хэлэлцээрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр Бельги, Францаас  7 мянга орчим хөдөө аж ахуй эрхлэгч Брюссель хотод иржээ. Тракторуудын урт цуваа пүрэв гаргийн өглөөнөөс эхлэн Брюссель хотын төв рүү явсан байна. Дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ болон тариаланчдын ажил хаялтын улмаас Брюссель хотын төвд замын түгжрэл үүссэн байна. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top