x

Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноохыг прокурорууд шаарджээ. 

Прокурорууд пүрэв гарагт Нара дүүргийн шүүхэд болсон 15 дахь шүүх хуралдааны үеэр Ямагами Тэцүяад хүн амины хэрэг болон бусад хэргээр ял оноохыг хүсжээ. Тэд уг гэмт хэрэг нь дайны дараах үед гарсан ноцтой бөгөөд урьд хожид байгаагүй хэрэг байсныг дурдаад, маш харгис хэрцгий, хорлонтой үйлдэл гэж тодорхойлсон байна.

Я.Тэцүяаг Японы баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр А.Шинзог гар хийцийн буугаар буудсан хэрэгт буруутгаж байгаа юм. Өдгөө 45 настай шүүгдэгч нь 10 дугаар сард шүүх хурал эхлэх үед өөрт нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрсөн байна.

Я.Тэцүяа шүүх хурлын үеэр хэлэхдээ, А.Шинзог улс төр болон “Эв нэгдлийн сүм” гэгддэг шашны бүлгийн хоорондын холбоо хамаарлын гол хүн гэж үздэг байсан тул түүнийг онилсон гэжээ. Түүний өмгөөлөгчдийн хэлснээр, Я.Тэцүяагийн ээж нь шашны бүлэгт их хэмжээний хандив өргөж, түүнийг бага байхаас нь хойш гэр бүлд нь ихээхэн асуудал үүсгэсэн байна.

Түүнд оноохоор төлөвлөж буй ял олны анхаарлыг татаж байна. Өмгөөлөгчдийн зүгээс Я.Тэцүяаг яллахдаа хүүхэд насандаа үзэж туулсан хүнд хэцүү нөхцөл байдлыг нь харгалзан үзэхийг хүсжээ. Гэвч пүрэв гаргийн хуралдааны үеэр прокурорууд шүүгдэгчийн бага нас хэрэгт маш бага нөлөө үзүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Я.Тэцүяа А.Шинзогийн араас буудсаныг прокурорууд дурдаад, түүний хийсэн гар буу нь үхэлд хүргэх аюултай байсан бөгөөд олон хүнийг гэмтээж болзошгүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн шүүгдэгч халдахаар онилсон хүнээ яагаад шашны бүлгийн удирдагч бус Абэ болгон өөрчилсөн шалтгаанаа тайлбарлаагүй гэсэн байна.

“2021 оны орчимд Абэг тус бүлэгтэй холбоотой байгууллагад илгээсэн видео зурвасыг үзсэнийхээ дараа Ерөнхий сайд асан руу дайраагүй нь логикийн алдаа болсон. Шүүгдэгч тус бүлгийн учруулсан хохирлыг олон нийтэд мэдүүлэхийн тулд Ерөнхий сайд асныг буудсан” гэж прокурорууд мэдэгджээ.

Прокурорууд ял оноохыг шаардахаас өмнө Абэгийн бэлэвсэн эхнэр Абэ Акиэ өмгөөлөгчөөрөө дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн байна. Шүүх хурал дээр уншсан мэдэгдэлд Абэ Акиэ шүүгдэгчийг хийсэн зүйлийнхээ хариуцлагыг шударгаар хүлээж, нүглээ наминчлаасай гэж хүсэж байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top