x

Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна

Хайнанийн чөлөөт худалдааны боомт /ЧХБ/ нь арлын хэмжээнд гаалийн тусгай үйл ажиллагааг эхлүүлсэн нь протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлэхийн сацуу эдийн засгийн даяаршлыг дэмжих томоохон алхам болж байна гэж Хятадын эдийн засагч Хуан Ханьчуан хэлжээ. 

Хятадын Макро эдийн засгийн судалгааны академийн тэргүүн Х.Ханьчуан “Xinhua” агентлагийн “China Economic Roundtable” хэмээх ярилцлагын нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцох үеэрээ ийнхүү ярьсан байна.

“Пүрэв гарагт болсон нээлт нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны нээлттэй бодлогыг илэрхийлэх томоохон үйл явдал болж байна. Энэхүү алхам нь Хятад улс цаашид нээлттэй байх чухал шийдвэр гаргасан гэсэн бодит дохиог дэлхий дахинд илгээж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний ярьснаар, тус улс мөн өндөр түвшний нээлттэй байдлын жишиг тогтоох, олон талт байдал, чөлөөт худалдааг дэмжих шинэ эрчийг авчрах, хүртээмжтэй, бүх нийтэд ашиг тустай эдийн засгийн даяаршлыг хөгжүүлэхийг зорьж байна.

“Энэ бол өндөр стандарт бүхий олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг дагаж мөрдөх, институцийн нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлэх стратегийн алхам юм” гэж Х.Ханьчуан цохон тэмдэглэжээ. Хятадын эдийн засаг хурдацтай өсөлтөөс өндөр чанартай хөгжилд шилжсэн бөгөөд одоо өсөлтийн загварыг өөрчлөх, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох, өсөлтийн хөдөлгөгч хүчийг өөрчлөх чухал үе шатандаа явж байна гэдгийг тэрбээр дурдлаа.

Хятад дахь шинэчлэлийн туршилтын гол талбар болох Хайнань нь өндөр стандарт бүхий социалист зах зээлийн эдийн засгийг бий болгох, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, санхүүгийн систем, засгийн газрын зохицуулалт зэрэг гол салбарт шинэ зам гаргаж, шинэ туршлага хуримтлуулах чухал үүргийг гүйцэтгэж байна гэж Х.Ханьчуан нэмж хэлэв.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top