x

Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ

Япон болон Төв Азийн таван орны удирдагчид эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахыг уриалсан “Токиогийн тунхаглал”-ыг баталжээ.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ болон Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан, Туркменистаны удирдагчдын уулзалт Токиод болсон байна.

Бямба гарагт болсон нэгдсэн хуралдааны эхэнд Т.Санаэ хэлэхдээ, Төв Азийн таван улс болон Японы хооронд дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Элчин сайдын болон бусад түвшний уулзалтыг тогтмол хийж ирсэн болохыг онцоллоо.

Төв Азийн орнуудын хүн ам өсөхийн хэрээр эдийн засаг нь хурдтай хөгжиж, дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр онцолсон байна. Мөн энэхүү бүс нутаг нь Ази болон Европыг холбосон худалдааны чухал зам тул ач холбогдол нь нэмэгдэж байгааг цохон тэмдэглэжээ.

Төв Азийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулан бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа улам чухал болж байгааг Японы Ерөнхий сайд мөн онцлов.

Тунхаглалд дурдсанаар, удирдагчид эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Мөн Япон улс дараагийн таван жилийн хугацаанд Төв Азид нийт 3 их наяд иен буюу 19 орчим тэрбум ам.долларын төслүүд хэрэгжүүлэх зорилт тавьсныг дурдсан байна. Удирдагчид мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Уг баримт бичигт хиймэл оюуны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх түншлэл байгуулах тухай мөн дурдсан байна.

Түүнчлэн Төв Ази болон Европыг холбосон “Каспийн тэнгисийг дамнасан олон улсын тээврийн чиглэл”-тэй холбоотой хамтын ажиллаагааг өргөжүүлэхээр тохиролцжээ.

Удирдагчид мөн хууль дээдлэх ёсонд суурилсан чөлөөтэй, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалах, бэхжүүлэхэд харилцан хамтран ажиллахын ач холбогдлыг онцолсон байна.

Төв Ази-Японы дараагийн дээд хэмжээний уулзалтыг Казахстанд зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top