x

Д.Трамп шинэ ангиллын байлдааны хөлөг онгоц бүтээх төлөвлөгөөг танилцуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн нэрэмжит шинэ ангиллын тэнгисийн цэргийн хөлөг онгоц зохион бүтээж, үйлдвэрлэх төлөвлөгөөгөө даваа гарагт танилцуулжээ.

Флорида дахь Мар-а-Лаго эдлэндээ Ерөнхийлөгч үг хэлэхдээ “Трампын зэрэглэлийн” Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд нь “манай улсын түүхэн дэх хамгийн том байлдааны хөлөг онгоц болно” гэж мэдэгдсэн байна. Шинэ санаачилгыг “Трампын зэрэглэлийн” хоёр хөлөг онгоцоор эхлүүлж, дараа нь 25 болгож нэмэгдүүлэх бөгөөд үүнийг “Алтан флот” гэж нэрлэх ажээ. “Трампын зэрэглэлийн” анхны хөлөг онгоцыг “USS Defiant” гэж нэрлэх гэнэ.

“АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин эдгээр хөлөг онгоцны загварыг надтай хамт гаргах болно, учир нь би гоо зүйн маш өндөр мэдрэмжтэй хүн” гэж Д.Трамп АНУ-ын Батлан ​​​​хамгаалахын сайд Пит Хегсет, Тэнгисийн цэргийн сайд Жон Фелан, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар оролцсон үйл ажиллагааны үеэр хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч “Америкийг томоохон хөлөг онгоцны үйлдвэрлэл эрхлэгч гүрэн болгон сэргээхээ” амласан юм. Хятадын тал далайн флотоо өргөжүүлж байгаад америкчууд санаа зовних болоод байгаа үед ийнхүү шийдвэрлэжээ.

Д.Трампын хэлснээр, эдгээр хөлөг онгоцыг цөмийн зэвсгүүдээр тоноглох боломжтой бөгөөд 30-40 мянган тонн жинтэй байх ажээ. Эдгээр хөлөг онгоц нь АНУ-ын Зэвсэгт хүчинд өөрийн ул мөрөө үлдээх гэсэн Д.Трампын ээлжит оролдлого болж байна. Түүний хувьд цэргийн алба хааж байгаагүй юм. Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг “USS Theodore Roosevelt” гэх мэтээр улс төрийн зүтгэлтнүүдийн нэрээр нэрлэдэг. Одоогоор Д.Трампын нэрээр нэрлэгдсэн байлдааны хөлөг онгоц байхгүй юм.

Д.Трамп өмнө нь АНУ-ын Тэнгисийн цэргийн “зэвэрч муудсан” хөлөг онгоцнуудыг шүүмжилж байсан удаатай. Энэ оны хоёрдугаар сард болсон сонсголын үеэр Тэнгисийн цэргийн сайд Ж.Феланы хэлснээр, Д.Трамп зэвэрч муудсан Америкийн хөлөг онгоцнуудыг яах ёстой талаар олон удаа асууж байжээ.

Түүнчлэн Тэнгисийн цэргийн хүчнийг шинэ байлдааны хөлөг онгоцоор өргөжүүлэх төлөвлөгөө нь АНУ-ын цэргийнхэн Венесуэлийг бүслэн хаагаад буй үед гарч байна. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Тэнгисийн цэргийн хүчинд хандан Венесуэлд нэвтэрч, тус улсаас гарч буй хоригт өртсөн газрын тос тээвэрлэгч танкеруудыг саатуулахыг тушаажээ. АНУ одоогоор хоёр газрын тосны танкерыг хураан авсан бөгөөд гурав дахийг нь саатуулах гэж байгаа тухай мэдээлсэн байна.

“Хэрэв тэрбээр ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байвал, хэрэв тэрбээр хатуу түрэмгий байхыг хүсвэл энэ нь түүний хувьд сүүлчийнх нь байх болно” гэж Д.Трамп Мар-а-Лагод болсон үйл ажиллагааны үеэр Н.Мадурогийн талаар дурдан хэлжээ. Д.Трампын хувьд Н.Мадурогийн удирдаж буй Венесуэлийг мансууруулах бодисын наймааны төв гэж тодорхойлсоор ирсэн юм. Мөн Н.Мадуро огцрох нь “ухаалаг” алхам болно гэж хэлжээ. Харин даваа гарагт Н.Мадуро Д.Трампыг шүүмжилж, Венесуэлийг онилохоос илүүтэй АНУ-ын дотоод асуудалд анхаарсан нь дээр гэж хэлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top