x

БНСУ-ын Үндсэн хуулийг өөрчлсөн гэх мэдээллийг үгүйсгэжээ

БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны ажилтнууд БНАСАУ-ыг тусдаа улс гэж хүлээн зөвшөөрөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг Ерөнхийлөгчид тавьсан гэх мэдээллийг тус яам үгүйсгэжээ.

“Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Улс орноо нэгтэх яам 12 дугаар сарын 19-нд болсон хаалттай хурлын үеэр мэдэгдсэн тухай зарим хэвлэлүүд мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл” гэж яамны албан ёсны төлөөлөгч Юн Мин Хо мэдэгдсэн байна.

БНСУ-ын Үндсэн хуульд "Солонгосын хойгийн бүх нутаг дэвсгэр нь тус улсын бүрэлдэхүүнд орно" гэж заасан байдаг. Харин Умардын тал өмнө нь мэдэгдэхдээ "Өмнөд бол тусдаа, дайсагнасан улс" хэмээн үздгээ илэрхийлсэн байна. Энэ байр суурийг улсынхаа Үндсэн хуульд тусгах саналыг Умардын удирдагч тавьсан аж.

“Манай яам Ерөнхийлөгчид ажлаа тайлагнахдаа Үндсэн хуулийг шинэчлэх асуудлыг хөндөөгүй” гэж Юн Мин Хо хэлээд буруу ташаа мэдээлэл гарсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

12 дугаар сарын 22-нд “Чунан ильбо” сонинд мэдээлснээр, Улс орноо нэгтгэх яамны ажилтан Ерөнхийлөгчид тавьсан тайлангийнхаа хаалттай хэсэгт Ёнсе их сургуулийн профессор, шинжээч Мун Жон Ин Пёньянтай хэлэлцээ хийхийн тулд БНСУ-ын Үндсэн хуулийн 3-р зүйлийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгааг танилцуулжээ. Профессорын үзэж буйгаар, Пёньяны зүгээс "БНСУ нь БНАСАУ-ыг өөртөө нэгтгэхийг зорьж магадгүй" гэж болгоомжилдог тул Умардыг бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрвөл хэлэлцээг сэргээх боломжтой гэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён ийм санал байгааг мэдэж байгаагаа дурдаад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэцүү асуудал гэж мэдэгджээ. “Энэ бол маш төвөгтэй асуудал. Улс төрийн бодлого идеалист мөрөөдөлд бус бодит байдалд суурилах ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. Үүний дараа Улс орноо нэгтгэх яамны өөр нэг өндөр албан тушаалтан тайлбар хийж, дээрх санал нь зөвхөн нэг албан тушаалтны хувийн үзэл бодол бөгөөд яамны албан ёсны байр суурь биш болохыг онцолсон гэж “Чунан ильбо”-д бичсэн байна.

Солонгосын хойгт үндсэндээ хоёр улс оршин тогтнож байна гэж БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны сайд Чон Дон Ён өмнө нь мэдэгдэж байжээ. Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдэгдэхдээ, энэ байр суурь нь БНСУ-ын албан ёсны бодлогыг илэрхийлэхгүй гэдгийг онцолсон байна. Үүнээс гадна, БНАСАУ-тай хэлэлцээ хийхийн тулд АНУ-тай хийж буй цэргийн хамтарсан сургуулилалтыг цуцлах шаардлагатай гэсэн саналын тухайд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Чон Дон Ён өөр өөр байр суурь илэрхийлж байжээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top