x

Ливийн армийн Жанжин штабын дарга онгоцны ослоор амиа алджээ

Ливийн армийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад ба бусад дөрвөн хүн сууж явсан нисэх онгоц осолдсон шалтгааныг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлсэн тухай Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч мэдэгдлээ. Үүний тулд Ерөнхий прокурорын орлогчийн удирдлага дор дөрвөн прокуророос бүрдсэн мөрдөн шалгах багийг байгуулсан байна.

Өчигдөр орой 20:10 цагт Туркийн нийслэл Анкара хотын Эсенбога нисэх онгоцны буудлаас хөөрсөн Falcon 50 загварын жижиг нисэх онгоц 20:52 цагт радарын дэлгэцнээс алга болсон байна.

Онгоц Анкарагаас өмнө зүгт 70 км-ийн зайд орших Хайман дүүргийн Кессиккавак тосгоны нутагт, уулархаг газарт осолдон сүйрснийг тогтоосны дараа цагдаа нар, гал сөнөөгчид, эмч нарын багууд уг газар руу хөдөлжээ.

Хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад ба түүнийг дагалдан явсан төлөөлөгчид онгоцны ослоор амиа алдсантай холбогдуулан Ливийн засгийн газар улс орон даяар гурван хоногийн гашуудал зарласан байна. Энэ өдрүүдэд төрийн далбааг бөхийлгөж, албан ёсны ба баяр ёслолын бүх арга хэмжээг цуцлах юм. Тус улсад 24-25-ны өдрүүдэд Италийн ноёрхлоос чөлөөлөгдөж, Тусгаар тогтнолоо зарласны 74 жилийн ойг тэмдэглэх гэж байжээ.

Ерөнхий сайд Абдулхамид Дибейбе хэлэхдээ “энэхүү осол нь манай улс, зэвсэгт хүчин, бүх ливичүүдийн хувьд хүнд гарз хохирол боллоо. Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, хариуцлага, сахилга батын үлгэр жишээг үзүүлж байсан хүмүүсээ бид алдлаа” гэв.

Эх сурвалж: ANADOLU AJANSI

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top