x

Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна

Хятадаас импортлох хагас дамжуулагчид нэмэлт татвар ногдуулахаа 2027 оны зургаадугаар сар хүртэл хойшлуулна гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мягмар гарагт мэдэгджээ. Тус газрын нэг жилийн хяналт шалгалтын дараа хийсэн энэхүү мэдэгдэл нь АНУ, Хятадын хоорондын зөрчилдөөн намжиж буй үед гарч байна.

Худалдааны төлөөлөгчийн газрын мэдэгдсэнээр, АНУ-ын 1974 оны худалдааны хуулийн 301 дүгээр заалтын дагуу хийсэн шалгалтаар Хятад улс “давамгайлахын тулд хагас дамжуулагчийн салбарыг онилж байгаа нь бодлогогүй үйлдэл бөгөөд АНУ-ын худалдаанд дарамт учруулж, хязгаарлаж байгаа тул арга хэмжээ авах боломжтой” гэж дүгнэсэн хэдий ч нэмэлт тарифын анхны хэмжээг 18 сарын турш 0 хувийн хэмжээнд байлгах ажээ. Улмаар татварын хэмжээг 2027 оны зургаадугаар сарын 23-нд зарласан хэмжээнд хүртэл нэмэгдүүлнэ гэдгийг дурдсан байна.

Энэхүү шалгалтыг 2024 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны сүүлийн долоо хоногуудад буюу Д.Трампыг Цагаан ордонд эргэн ирэхээс өмнө эхлүүлжээ. АНУ-ын холбогдох албаныхан Хятадад үйлдвэрлэсэн авто машинаас эхлээд эмнэлгийн хэрэгсэл хүртэл өдөр тутмын бараа бүтээгдэхүүнд ашиглагддаг дэвшилтэт бус чипүүдийг голчлон судалжээ.

301 дүгээр заалтад гадаад улсын шударга бус үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авахын тулд тариф хэрэглэхийг АНУ-ын Засгийн газарт зөвшөөрсөн байдаг. Д.Трамп ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацааныхаа үеэр Бээжинтэй худалдааны дайн эхлүүлэхдээ энэхүү заалтыг ашиглан Хятадын импортын бараанд өндөр тариф ногдуулах шийдвэрээ зөвтгөдөг байв.

301 дүгээр заалтын дагуу хийсэн тусдаа шалгалтын үндсэн дээр Ж.Байдены засаг захиргаа энэ оны нэгдүгээр сард Хятадын чипийн татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 50 хувь болгосон юм. Мягмар гарагт нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсанаар, төлөвлөсөн шинэ тарифыг одоогийн 50 хувийн татвар дээр нэмж ногдуулах ажээ.

Д.Трамп 10 дугаар сарын сүүлчээр Өмнөд Солонгост БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсаны дараа Хятадтай сайн харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байгаа үед шинээр татвар ногдуулах хугацааг хойшлуулсан байна. Ирэх дөрөвдүгээр сард Хятадад айлчлахаар төлөвлөж буй Д.Трамп, Хятадын дарга нар уг уулзалтын үеэр худалдааны дайнд нэг жилийн хугацаатай эвлэрэхээр тохиролцсон юм.

Чипийн үйлдвэрлэлийг АНУ-д эргүүлэн авчрах хүчин чармайлтын хүрээнд Д.Трампын засаг захиргаа 1962 оны Худалдааны өргөжилтийн тухай хуулийн 232 дугаар заалтын дагуу дөрөвдүгээр сард өөр нэгэн шалгалт эхлүүлжээ. Наймдугаар сард Д.Трамп чипийн импортод ойролцоогоор 100 хувийн тариф ногдуулж, шинэ татварын хэмжээг удахгүй зарлана гэж хэлсэн боловч одоогоор ийм арга хэмжээ аваагүй байна.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top