x

Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ

Хэрэгт хамааралтай байж болох сая гаруй баримт бичиг олдсон тул Америкийн санхүүч, бэлгийн хүчирхийлэл үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой материалуудыг ил болгоход хэдэн долоо хоног шаардагдаж магадгүй гэж АНУ-ын Хууль зүйн яам лхагва гарагт мэдэгджээ.

Тэдгээр материалыг ил болгохын тулд Конгрессын хорооноос тогтоосон хугацаа хэдийн дууссан байна. Баримт бичгүүдийг илрүүлсэн талаар Хууль зүйн яамнаас нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, шинэ баримтууд хэзээ олдсоныг дурдаагүй боловч хохирогчдыг ил болгож болзошгүй мэдээллийг устгахаар тус яамны хуульчид шаргуу ажиллаж байгааг дурджээ.

“Баримт бичгүүд асар олон байгаа тул энэ үйл явц хэдэн долоо хоногийн турш үргэлжилж магадгүй” гэж тус яам мэдэгдсэн байна. Хууль зүйн яамны ажилтнууд хэрэгт холбоотой баримт бичгүүдийг хайж өргөн хүрээтэй шалгалт хийсэн талаараа хэдэн сарын өмнө мэдэгдсэний дараа шинэ баримт бичгүүд олджээ.

Харин Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын 11 сенатчийн зүгээс Хууль зүйн яамны хяналтын байгууллагад хандан тус яам тогтоосон хугацаанд баримт бичгүүдийг нийтэлж чадаагүй явдлыг шалгахыг шаарджээ.

Ж.Эпштейн болон түүний туслах Гислейн Максвеллтэй холбоотой хэргийн баримт бичгүүдийг дэлгэхийг АНУ-ын Засгийн газраас шаардсан хуулийг боловсруулагчдын нэг, Бүгд Найрамдах намын төлөөлөгч Томас Масси мэдэгдэхдээ, Хууль зүйн яам тогтоосон хугацаанд баримт бичгүүдийг дэлгээгүй тул “хууль зөрчсөн” гэлээ.

Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер хэлэхдээ “томоохон зүйлийг нуун дарагдуулах”-ыг оролдож байна хэмээн Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгажээ. “Америкчуудын асуулт бол тун энгийн: Энэ бол тэд юуг, яагаад нууж байна вэ?” гэж тэрбээр хэлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top