x

Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ

Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө өнгөрсөн оныхтой харьцуулахад 358.7 тэрбум ам.доллароор нэмэгдэж 2.9 их наяд ам.долларт хүрчээ.

Тэдний хөрөнгийн хэмжээ өсөхөд хувьцааны үнэ нэмэгдсэн, металл болон гэрийн тэжээвэр амьтдын тэжээл зэрэг бараа бүтээгдэхүүний эрэлт өссөн нь нөлөөлснөөс гадна олон арван жилийн турш хуримтлуулсан туршлага нь чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Хамгийн чинээлэг угсаа залгамжилсан гэр бүлүүд хэзээ ч өнөөгийнх шиг их хөрөнгөтэй байгаагүй бөгөөд энэ жагсаалтад багтах доод босго жилээс жилд 9.7 тэрбум ам.доллароор өсөж, 46.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ бол Өмнөд Америкийн хамгийн баянд тооцогдох боловч ердөө хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдээс бүрддэг Луксичийн гэр бүлийн хөрөнгийн хэмжээ юм. Энэ гэр бүлийнхэн зэс олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг байна.

Жагсаалтын нэгдүгээр байрыг дахин Уолтоны гэр бүл эзэлсэн бөгөөд тэдний гурав дахь үе нь Walmart компанийг удирдаж байна. Тэдний бизнес нь хямд бараа зардаг жижиг дэлгүүрээс эхэлж, дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ болтлоо өргөжсөн юм. Энэ гэр бүлийнхний нийт хөрөнгө 513.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Жагсаалтын эхний тавд дараах гэр бүлүүд багтсан байна. Үүнд:

  • Аль Нахайян, Арабын Нэгдсэн Эмирт Улсын эрх баригч гэр бүл (335.9 тэрбум ам.доллар),
  • Аль Сауд, Саудын Арабын хаант улсын эрх баригч гэр бүл (213.6 тэрбум ам.доллар),
  • Аль-Тани, Катарын эрх баригч гэр бүл  (199.5 тэрбум ам.доллар),
  • Эрмес, Францын алдартай загварын ордныг үүсгэн байгуулсан, гар урчуудын удамтай гэр бүл (184.5 тэрбум ам.доллар).

Жагсаалтад мөн АНУ, Энэтхэг, Франц, Канад, Швейцар, Герман, Израил, Мексик, Итали, Бельги, Тайландын чинээлэг гэр бүлүүд багтжээ.

Эх сурвалж: Bloomberg

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top