x

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх үндэсний аяны нээлт өнөөдөр ЭМЯ-нд боллоо. 

2025-2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аян өнөөдрөөс орон даяар эхэлж байна.

Тус бэлдмэл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр төрлийн төрлийн аминдэм, 5 төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлог юм.

Монгол Улсад 2022 онд 68,009, 2023 онд 60,623, 2024 онд 57,050 жирэмсэн эмэгтэй шинээр жирэмсний хяналтад хамрагдсан. 2025 оны эхний 11 сарын байдлаар 49,163 эмэгтэйг жирэмсний хяналтад хамруулаад байна. Жирэмсний хяналтын явцдаа нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж 28.9 хувь нь “олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл” хэрэглэх талаар зөвлөгөө авсан үр дүн гарсан. Энэ нь олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, түүний талаарх мэдээлэл манай жирэмсэн эхчүүдийн дунд хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Жирэмсний эхний 3 сартай эмэгтэйчүүдийн 7.5 хувь цус багадалттай байгаа бол жирэмслэлтийн дунд үедээ цус багадалт 21.5 хувьд хүрч сүүлийн гурван сард 28.4 хувь болж нэмэгддэг байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын голч хэмжээ 76.4 мкг/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин бага байна. Энэ нь иод дуталд өртөх өндөр эрсдэлтэй, төрөлхийн иодын дуталтай хүүхэд төрүүлэх магадлалтайг харуулж байна. Мөн дөнгөж төрсөн хүүхэд эхээсээ 6 сар хүртэл төмрийн нөөцөө авах ёстой байдаг бол цус багадалттай ээжээс төрсөн хүүхэд энэ нөөцийг төрөхдөө авч чаддаггүй. Ээжийн иодын дутал нь хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг сулруулж байдаг.

Аяны нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, үр дүн нь шууд гарах, нотолгоонд суурилсан, маш чухал бодит ажлыг эхлүүлж байгаа гэдгийг онцлоод үндэсний хэмжээний энэхүү аяныг зохион байгуулснаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай бичил тэжээлд тогтмол, тасралтгүй хамрагдах боломжтой болно. Жирэмсэн эмэгтэй бичил тэжээлийн дуталгүй байх нь бага жинтэй төрөх эрсдэлийг 12 хувь, дутуу төрөх эрсдэлийг 8 хувь, амьгүй төрөлтийг 8 хувь, цус багадалт, нярайн эндэгдлийг 29 хувь хүртэл бууруулдаг. Энэ аян нь төрөх насны эмэгтэйчүүд, бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих замаар Монгол Улсын ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт" гэдгийг тодотгов.

Түүнчлэн монгол эмэгтэйчүүд, Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн маань эрүүл мэндийн төлөө үндэсний хэмжээнд түгээх аяныг зохион байгуулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн суурийн төлөөлөгч Эваристе Куасси Комлан болон хамт олонд гүн талархаж байгаагаа илэрхийлээд, удахгүй танд хүрэх “бичил тэжээлийн бэлдмэл” -ийг хариуцлагатай, яг эмчийнхээ зөвлөснөөр хэрэглэхийг жирэмсэн эмэгтэйчүүддээ захилаа.

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ийг жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орохдоо сум, ӨЭМТ-ийн эмч, эрүүл мэндийн ажилтнаас хэрэглэх заавар хуудсын хамт хүлээн авах юм.

Өдөр бүр нэг шахмалаар төрөх хүртэл, хооллох үеэр эсвэл хоолны дараа ус болон жимсний шүүсээр даруулж, залгиж ууна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 12 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 17 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 21 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 22 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top