x

АНУ-ын зүүн хойд нутгийг хүчтэй цасан шуурга дайрч, нислэгүүд цуцлагджээ

АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн шуурга дайрч, баярын дараах амралтын өдрүүдэд агаарын тээврийн үйлчилгээнд саатал үүсгэсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Нью-Йорк, Нью Жерси муж улсуудын эрх баригчид онц байдал зарлажээ.

АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас Нью-Йорк, Коннектикут муж улсуудад цас, мөстсөн бороотой шуурга шуурахыг анхааруулсан байна. Лонг-Айленд, Гудзоны хөндийг оролцуулан зарим бүсэд 30 см хүртэл цас орох төлөвтэй байгаа аж.

Нью-Йорк муж улсад 2022 оноос хойш ороогүй их хэмжээний цас орж магадгүйг захирагч Кэти Хочул анхааруулжээ. Цас их орох оргил үед цагт 5 гаруй см цас орох төлөвтэй байгаа бөгөөд зарим бүсэд цас, мөстсөн бороо орж магадгүй байна.

Пенсильвани муж улсын томоохон хэсэг, Массачусетс муж улсын ихэнх нутагт, Нью-Жерсигийн томоохон хэсэгт шуурганы сэрэмжлүүлэг гаргажээ. Эдгээр газруудад мөн онц байдал зарласан байна.

Нью-Йорк муж улсын баруун нутагт баасан гаргийн оройноос эхлэн цас орж, бямба гарагт ширүүсжээ.

FlightAware-ийн мэдээлснээр, АНУ-д баасан гарагт дотоодын болон олон улсын чиглэлд 1600 гаруй нислэг цуцлагдаж, 7800 гаруй нислэг хойшлогдсон байна. Нислэгүүдийн ихэнх нь Нью-Йорк хотын гурван том нисэх онгоцны буудал болох Жон Ф. Кеннеди, Ньюарк Либерти, ЛаГуардиядад цуцлагджээ. Үйл ажиллагаанд нь саатал гарч болзошгүйг нисэх буудлууд урьдчилан анхааруулсан байна.

Бямба гарагт 650 орчим нислэг цуцлагджээ. American Airlines, United Airlines, JetBlue Airways компаниуд шуурганы улмаас аяллын төлөвлөгөө нь тасалдаж болзошгүй зорчигчдын захиалгаа өөрчлөх хураамжийг тэглэсэн байна.

Нью Жерси, Пенсильвани муж улсуудад зарим авто зам, тэр дундаа муж хоорондын хурдны замууд дээр арилжааны тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Эрх баригчид шуурганы оргил үеэр зорчихгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top