x

Дональд Трамп, Владимир Зеленский нарын энхийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч Владимир Зеленский нарын уулзалт Флорида муж улс дахь Мар-а-Лаго ордонд бодитой ахиц дэвшилгүй гарсангүй өндөрлөлөө.  Палм-Бичид ням гарагт болсон удирдагчдын хэлэлцээ 2 цаг 30 минут гаруй үргэлжилсэн байна. Оны эхнээс хойш хоёр удирдагч дөрөв дэх удаагаа уулзсан нь энэ юм.

Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр энхийн хэлэлцээр хэзээ байгуулагдаж магадгүй талаар асуухад Д.Трамп “Хэрэв бүх зүйл үнэхээр сайн явбал магадгүй хэдэн долоо хоногийн дараа. Харин байдал дордвол илүү удаан үргэлжилнэ. Хэрэв бүр дордвол огт бүтэхгүй ч байж мэднэ” гэж хэлжээ.

АНУ-ын удирдагч Украин дахь байлдааны ажиллагааг "Дэлхийн II дайнаас хойших хамгийн олон хүний амь хохироосон, магадгүй хамгийн том мөргөлдөөн" гэж нэрлэв.

Зеленский: Аюулгүй байдлын баталгааг 100 хувь тохиролцсон

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөний 90 хувийг, АНУ-Украины аюулгүй байдлын баталгааг 100 хувь тохиролцсон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн АНУ-Европ-Украины аюулгүй байдлын баталгааг үндсэндээ бүрэн боловсруулсан гэж Украины төрийн тэргүүн нэмж хэллээ.

Трампын хэлснээр, Украины аюулгүй байдлыг хангахтай холбоотой үүрэг хариуцлагын ихэнхийг Европын орнууд хүлээх боловч АНУ энэ асуудалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Харин Зеленскийн хэлснээр, маргаантай асуудлуудыг эцэслэхийн тулд хоёр улсын төлөөлөгчид ойрын долоо хоногт уулзана. Тэрбээр мөн Европын удирдагчид болон Украины төлөөлөгчид нэгдүгээр сард Вашингтонд очиж магадгүйг дурдлаа.

Трамп: Донбассын газар нутгийн асуудал хараахан шийдэгдээгүй

Донбассын нутаг дэвсгэртэй холбоотой асуудлаар талууд одоогоор нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байна. Украин, Оросын талууд энэхүү бүс нутгийн статустай холбоотой асуудлыг зохицуулахад “ойртож” байгаа боловч шийдэхэд хүнд хэвээр байгааг Цагаан ордны тэргүүн дурджээ. “Энэ асуудал хараахан шийдэгдээгүй ч бид шийдэлд хүрэхэд нэлээд ойртсон. Маш төвөгтэй асуудал боловч эцсийн эцэст шийдэгдэнэ гэж бодож байна” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн онцоллоо.

Харин Зеленский Трампын энхийн төлөвлөгөөний зарим заалтаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжийг үгүйсгэсэнгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч ЗАЦС-ийн статусыг Путинтэй хэлэлцжээ

АНУ-ын удирдагч Запорожийн атомын цахилгаан станцын /ЗАЦС/ талаар ярихдаа, уг станцын статусыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцах үеэр хэлэлцсэн бөгөөд Путин түүнийг “нээх асуудлаар Украинтай хамтран ажиллаж байна” гэж мэдэгдсэн гэв. Трамп мөн Оросын төрийн тэргүүн станц руу пуужин чиглүүлээгүй гэж мэдэгдсэнийг дурдлаа. Харин Зеленский энэ асуудлаар тайлбар хийгээгүй байна.

Цагаан ордны тэргүүн: Москва Украиныг сэргээн босгоход туслахаар төлөвлөж байна

Трампын хэлснээр, Москва Украиныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. “Орос улс Украиныг амжилттай байгаасай гэж хүсэж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, Путин “цахилгаан эрчим хүчийг маш хямд үнээр нийлүүлэхэд бэлэн” байгааг нэмж дурдлаа.

Европын удирдагчидтай болон Путинтэй хийсэн яриа хэлэлцээ

АНУ, Украины Ерөнхийлөгч нар хэлэлцээгээ эхлүүлэхийн өмнө Европын удирдагчидтай утсаар ярьжээ. Трамп мөн Зеленскийтэй уулзахаасаа өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, хоёр удирдагч Трампын санаачилгаар утсаар ярьсан нь 1 цаг 15 минут үргэлжилжээ.

Путин цаашид Анкорижийн дээд хэмжээний уулзалтаар хүрсэн үр дүнг баримжаа болгон ажиллахын чухлыг онцолсон гэж Ушаков үргэлжлүүлэн хэлэв. Түүний хэлснээр, Оросын Ерөнхийлөгч мөн тусгайлан байгуулсан ажлын хэсгүүдийн хүрээнд зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай Трампын саналыг дэмжсэн бөгөөд эдгээр ажлын хэсгүүдийн бүтэц зохион байгуулалт нэгдүгээр сарын эхээр тодорхой болно гэжээ. 

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top