x

Францын жүжигчин Брижит Бардо 91 насандаа таалал төгсөв

Францын жүжигчин, дуучин, зохиолч Брижит Бардо 91 насандаа таалал төгссөн тухай дэлхийн хэвлэлүүд “Брижит Бардо сан”-гийн мэдэгдлийг эш татан ням гарагт мэдээлжээ.

“Бардо нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин, дуучин байсан бөгөөд амжилт бүтээлээр дүүрэн гялалзсан замналаа орхин амьдралаа амьтдын эрхийг хамгаалах үйлс болон өөрийн сангийнхаа төлөө зориулахаар шийдсэн” гэж Германы ntv телевиз мэдээлжээ. Жүжигчний нас барсан цаг хугацаа болон нөхцлийн тухай мэдээлэл өгөөгүй байна.

Сүүлийн үед Бардо олон нийтийн өмнө цөөн удаа гарах болж, ихэнх цагаа Францын өмнөд нутгийн Сен-Тропе хот дахь гэртээ өнгөрүүлж байжээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Тулон хотын нэгэн хувийн эмнэлэгт мэс засал хийлгэсэн байна.

Брижит Бардо (бүтэн нэр нь Брижит Анн-Мари Бардот) 1934 оны есдүгээр сарын 28-нд Парис хотод чинээлэг гэр бүлд төрсөн. 13 настайдаа тэрбээр Парисын Үндэсний хөгжим ба бүжгийн дээд консерваторт элсэн орж, Оросын бүжиг дэглээч Борис Князевын ангид суралцжээ.

Тэрбээр 1952 онд Бардо Жан Бойерын "Нормандын нүх" хэмээх инээдмийн кинонд гол дүрд тоглосноор кино ертөнцөд хөл тавьжээ. Улмаар 1956 онд нөхөр Рожер Вадимын найруулсан "Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн" кинонд тоглосноор алдаршсан байна. “Бабетта дайнд явна” (1959), “Жигшил” (1963), “Газрын тос олборлогчид” (1971), “Дон Жуан эмэгтэй байсан бол” (1973) зэрэг 50 орчим кинонд тогложээ.

Брижит Бардо Европын кино урлагийн хамгийн дур булаам жүжигчдийн нэг, Америкийн Мэрилин Монротой эн зэрэгцэхүйц секс бэлгэдэл гэж нэрлэдэг байв. Түүний тоглосон сүүлчийн кино 1973 онд гарчээ. Энэ бол Нина Компанецийн найруулсан "Банзал татах дуртай Колиногийн сургамжтай, хөгжилтэй түүх" инээдмийн кино бөгөөд тэрбээр тус кинонд туслах дүрд тоглосон юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top