x

Трамп, Нетаньяху нар Газын зурвас, Ираны асуудлыг хэлэлцэв

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Флорида муж улсын Палм-Бич дэх Мар-а-Лагогийн харшид хэлэлцээ хийжээ.

Хэлэлцээ ордны үүдэнд болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын дараа эхэлжээ. Израилын Ерөнхий сайдын албанаас мэдээлснээр, уулзалтад АНУ-ын засаг захиргааны гол гишүүд болон Цагаан ордны гол зөвлөхүүд оролцсон байна. 2025 он гарснаас хойш Дональд Трамп, Биньямин Нетаньяху нар зургаа дахь удаагаа биечлэн уулзсан нь энэ бөгөөд бүс нутагт үргэлжилж буй хямралын үед хоёр талын харилцаа маш идэвхтэй байгааг харуулж байна.

Газын зурвас: төлөвлөгөөний хоёр дахь үе шат ба зэвсэг хураах асуудал

Мэдэгдлүүдийн гол сэдэв нь Газын зурвас дахь нөхцөл байдал байлаа. АНУ-ын боловсруулсан хямралыг зохицуулах төлөвлөгөөний хоёр дахь үе шатанд шилжих ажиллагааг аль болох богино хугацаанд эхлүүлэх ёстой гэж Д.Трамп мэдэгдэв.

"Аль болох хурдан. Гэхдээ зэвсэг хураах ёстой. Бид ХАМАС-ыг зэвсэггүй болгох ёстой" гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцоллоо.

Тэрбээр ХАМАС-ыг бүрэн зэвсэггүй болгох нь ямар ч тохиолдолд зайлшгүй гол нөхцөл хэвээр байх болно гэдгийг дахин тодотгосон байна.

Зэвсэг хураах үйл явц бүрэн дуусахаас өмнө Газын сэргээн босголтыг эхлүүлэх боломжийн талаар асуухад Трамп ойрын хугацаанд ажлууд эхэлж, хүмүүнлэг, ариун цэвэр-эрүүл ахуйн салбарт хийнэ хэмээн ерөнхий тайлбар өгчээ. 

Турк ба олон улсын оролцоо

“Бид энэ асуудлыг хэлэлцэнэ. Би Турктэй маш сайн харилцаатай”  хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэв.

Харин уг асуудалд Израилын тал болгоомжилсон байр суурьтай хэвээр байна. Газын зурваст цэрэг, улс төрийн талаар оролцох боломжийг Туркт олгохыг өмнө нь Нетаньяху хэдэнтээ эсэргүүцэж, үүнийг Израилын аюулгүй байдалд дарамт үүсгэх хүчин зүйл гэж мэдэгджээ.

Иран: Израилд үзүүлэх дэмжлэг ба цохилтын аюул

Иранд хандан хатуу анхааруулга өглөө. Техран цөмийн хөтөлбөрөө сэргээж, пуужингийн чадавхиа эрчимтэй нэмэгдүүлэх тохиолдолд Вашингтоны зүгээс Израилын цэргийн ажиллагааг дэмжихэд бэлэн байгааг АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэж, ялангуяа пуужингийн чадавхиа нэмэгдүүлбэл хариу арга хэмжээг нэн даруй авна гэдгийг онцолсон байна. 

Гэсэн хэдий ч тэрбээр дипломат шийдлийг илүүд үзэж байгаагаа тэмдэглэв. "Ираны хувьд хэлэлцээр байгуулах нь хавьгүй ухаалаг сонголт байх болно" хэмээн Трамп онцоллоо.

Эдгээр мэдэгдлийг Израилын талаас Ираны пуужингийн дэд бүтцийг дахин сэргээж буй шинж тэмдэг илэрч байгааг анхааруулсны дараа хийлээ.

Сири ба бүс нутгийн тогтвортой байдал

Сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ Трамп Сирийн асуудлыг мөн хөндөж, Израилын тал Дамаскийн шинэ удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоож чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Сирийн шинэ удирдагчийг хатуу байр суурьтай улс төрч хэмээн тодорхойлоод, Сири улсыг тогтвортой улс хэвээр хадгалах нь АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцолсон байна.

Хоёр талын харилцаа ба өршөөл үзүүлэх асуудал

Хоёр талын харилцаа маш өндөр түвшинд байгааг хоёр удирдагч онцлон тэмдэглэлээ. Нетаньяху мэдэгдэхдээ, АНУ-ын одоогийн засаг захиргааны үед Израилын тал Цагаан ордонтой урьд хожид байгаагүйгээр нягт хамтран ажиллаж байна.

"Израилын хувьд Ерөнхийлөгч Трамп шиг найз Цагаан ордонд хэзээ ч байгаагүй. Үүнийг юутай ч зүйрлэх аргагүй" хэмээн Израилын Ерөнхий сайд мэдэгдэв.

Трамп мөн Израилын Ерөнхий сайдыг дайны цагийн хүчирхэг удирдагч хэмээн тодорхойлж, хатуу, шийдэмгий удирдлага нь Израил улс мөргөлдөөний хамгийн аюултай үеийг  даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн онцолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч мөн Нетаньяхугийн өршөөл үзүүлэх санаачилгыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлээд, түүнийг дайны үеийн Ерөнхий сайд, баатар хүн хэмээн нэрлэв. Гэсэн хэдий ч үүний дараахан Израилын Ерөнхийлөгчийн Тамгын газар уг асуудлаар аль хэдийн шийдвэр гаргасан гэх мэдээллийг албан ёсоор няцааж, эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг тодотголоо.

Хэлэлцээний явц

Хэвлэлийн хурлын дараа Трамп, Нетаньяху нар хаалттай хэлэлцээ хийв. Трампын ярьснаар, хэлэлцээний явцад Газын зурвас, Иран болон бүс нутгийн аюулгүй байдлын ерөнхий бүтэц зэрэг гол асуудлуудыг хөндсөн бөгөөд зарим асуудлаар аль хэдийн урьдчилсан ахиц дэвшилд хүрчээ.

"Бид нэлээд чухал алхам хийсэн" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч дэлгэрэнгүй тайлбар хийлгүй онцолсон байна. Мар-а-Лаго дахь уулзалтын үр дүн нь Ойрх Дорнодын бүс нутагт баримтлах АНУ-ын бодлого, мөн ойрын хугацаанд Израилыг дэмжих стратегийн үндсэн чиглэлүүдэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top