x

Швейцарт тав хоногийн гашуудал зарлав

Кран-Монтана цанын баазад шинэ жилийн шөнө болсон эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Швейцар улсад тав хоногийн гашуудал зарлажээ.

"Констеласьон" бааранд гарсан галд өртөн 40 хүн амиа алдаж, 119 хүн түлэгдэж гэмтсэнээс гадна хэд хэдэн хүн сураггүй алга болсон тухай Euronews мэдээллээ.

Гал гарах үед уг бааранд олон орны иргэд байжээ. Тэнд байсан Италийн зургаан иргэн сураггүй болоод байна. Баасан гаригт ослын газарт очсон Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни мөрдөн шалгах ажиллагаа шуурхай, үр дүнтэй явагдаж байгааг онцолсон байна. Мөрдөгчдийн үзэж байгаагаар, гал гарсан гол шалтгаан нь оргилуун дарсны лонхны хүзүүнд уяж бэхэлсэн бенгалын гал байв.

Вале муж улсын Ерөнхий прокурор Беатрис Пиллу хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “дуу тусгаарлагч акустик хавтангаар хийсэн дүүжин таазанд шампанскны лонхыг хэт ойртуулан барьж буудуулснаас гал гарсан бололтой” гэлээ.

Дарсыг буудуулах үед оч үсэрснээс агшин зуурт гал авалцаж, танхим дахь агаарын хэм 1000-2000 градуст хүрч, хүчилтөрөгчийн агууламж 4 хувиас багассан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм орчинд тусгай хамгаалалтын хувцасгүй, маскгүй хүн амьд үлдэх боломжгүй юм. Гэрчүүдийн ярьснаар, гал авалцах үед шууд гадагшаа гүйн гарсан хүмүүс амь аврагдсан байна. Баарны хаалга нарийхан байсан тул хүмүүс галаас зугтан гарахад маш хэцүү байжээ.

“Констеласьон” баар 300 хүний багтаамжтай бөгөөд эмгэнэлт явдал болох үед тэнд 200 гаруй хүн байсан байна. Угаарын хийд хордсон, түлэгдэж гэмтсэн хүмүүсийг Швейцар, Герман, Итали, Францын эмнэлгүүдэд эмчилж байна.

Галд өртсөн хүмүүсийн дотор Францын хөл бөмбөгийн “Мец” багийн хагас хамгаалагч, ирээдүйтэй тоглогч гэгдэж буй 19 настай Тахирис Дос Сантос байсан бөгөөд тэрбээр галаас найз бүсгүйгээ авраад, өөрөө багагүй түлэгджээ.

"Le Constellation" баар нь нэгэн франц гэр бүлийн эзэмшилд байдаг бөгөөд тэд 2015 онд худалдан аваад засвар хийхдээ гал гарсан хагас подвалын шатыг нарийсгасан байна. Гэрийн эзний ярьснаар, сүүлийн 10 жилийн хугацаанд тус баарыг 3 удаа шалгасан бөгөөд бүх стандарт хэм хэмжээг хангасан байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top