x

Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататгаж, баялгийн санг бадруулна!

2025 оныг үдэн 2026 оныг угтах зааг дээр төрийн гурван өндөрлөг дээрх үгсийг онцолж хэлснийг найруулан нийлүүлж гарчиг өглөө. Өмнөх жилүүдийн тоймыг ЭНД ДАРААД орж уншиж болно.

Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинж жилийн мэндчилгээ нь удахгүй тэтгэвэртээ гарах гэж хүний үг шиг мөлгөр, мөлжүүргүй, хүчгүй, тун аядуу зөөлөн, бөөрөнхий болжээ. Энэ жилийн үгэнд олигтой эшлэл авах ч өгүүлбэр надад лав олдсонгүй ээ. Гол онцлох ажил нь яах аргагүй гадаад харилцаа, бүс нутаг болон дэлхийгээр явсан ажил, нутагтаа хүлээн авсан айчлалууд байсан. Эдгээрийн зорилго, гарсан үр дүн, ирээдүйд хүлээгдэж буй үр дүнг тоймлон ярьсан бол тун сонирхолтой байхаар байлаа. Энэ чухал ажлыг ямар ч хэмжих нэгжгүй, хэмжүүргүй тойм байдлаар хэлсэн нь өөрөө зүгээр л татвар төлөгчдийн мөнгөөр зугаалсан мэт уншигдах гээд байв. 

НҮБ үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой 2025 онд тохиосон. Олон улсын энэ хамтын нийгэмлэгийн түүхэн ой, Монгол Улс гишүүн болж элссэнээс хойш тэндээс авсан өгөөж болон НҮБ-д оруулсан хувь нэмрээ тоймлоод ярьсан бол өөрийнх нь хэлсэн гео улстөр, гео стратегийн ээдрээ бүхий дэлхийд та бид хаана зогсож, хаашаа чиглэж буйгаа эвтэйхэн олон улсад хэлэх боломж байсан гэж бодогдов. Төгсгөлийн үгэндээ НҮБ-д алба хааж буй цэнхэр дуулгатан монгол цэргүүддээ харин талархал илэрхийлэв. 

Эдийн засгийн хэдэн тоо дурдсан нь илүү Ерөнхий сайдад хамааралтай байхаар байв. Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд 53 хүнсний үйлдвэр ашиглалтанд орж 1000 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн гарсныг онцлов. Мөн Цагаан алт хөтөлбөрөө дурдав. Энэ нь мөн л Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамын ажлын тайланг дундаас нь аваад уншиж буй мэт сонсогдов. Яагаад ч юм энэ “Баялаг бүтээгчид” гэсэн холбоо үгийг сонсохоор улам бүр хогийн утгатай болоод байх юм. Бизнес эрхлэгчид гэж дурдсан боловч Ерөнхийлөгчийн амнаас хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагч гэдэг үгс ган хийж гарсангүй ээ. Тусгайлан талархал илэрхийлсэн эмч, хүчний байгууллагынхан, төрийн албаныханы цалинг өгч буй татвар төлөгчдөд дахиад л талархал илэрхийлсэнгүй нь урамгүй байлаа. 

УИХ-ын дарга

Албан өрөөнөөс бус цэцэрлэг дээрээс мэндчилгээ дэвшүүлсэн нь өвөрмөц байв. Гэхдээ тун нь ихдээд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын сайд аятай видео хийж, өөрийн дүүрэг дээрээ өөрийн нэрэмжит цэцэрлэгээс мэндчилсэн нь попрохоос гадна улс төрийн давуу талаа ашиглаж буй мэт харагдав. Урлаг, спортынхон дэлхийд нэрээ цуурайтуулсан жил байлаа гээд Ерөнхийлөгчтэй яг адилхан агуулга хэлэв. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрт тэр урлаг, спортынхон ямар хамаатай юм бэ? Бараг л өөрсдөө дасгалжуулаад явуулсан мэт ярих гээд байгаа ч юм биш хандлага үнэртэж буй нь зохимжгүй байлаа.

УИХ-ын дарга “Хүний эрх ба Эрх чөлөө” гэдэг үгсийг ихэд хүчтэй онцолжээ. Та бид Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл “Чөлөөлөх бодлого бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг баталгаатай эдлэх эрх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм” гээд айхтар төлөвлөгөө хэрэгжүүлэхээ зарлав. “2026 оныг хүний эрхийг хуульчлан хамгаалах, хүн чанартай бодлого, шийдлийн жил болгон ажиллах болно. Монголд монгол хүн хүсэл мөрөөдөлдөө биелдэг байх учиртай” гэж хэлсэнд баярлах ёстой ч юм уу эсвэл гомдох учиртай ч билүү гэж гайхмаар. Ардчилсан нийгэм рүү шилжээд л энэ бүхэн манай нийгмийн үнэт зүйлс болсон байх учиртай ч дөнгөж одоо ингэж ярьж буй нь доромжлоод буй мэт сонсогдох юм.

Эдийн засгийн бодлогын хувьд ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, хиймэл оюун ухааныг хоёр гараа өргөн дэмжихээс гадна гадны банк оруулж ирнэ гэдгийг зарласан нь том мессеж боллоо. Чухам хэрхэн хэрэгжүүлэхийг нь харах л үлдлээ. Хүний эрх, эрх чөлөө гэдэг хоёр үгийг хэн хамаагүй хүн хэлж, амлалт авч чадахгүй шүү дээ. Чухам энэ хоёр холбоо үг утга, үнэ цэнээ алдвал та бид хэний янаагүй ташраараа сүйрэх билээ! 

Ерөнхий сайд

Бараг ихэнх аж ахуйн нэгжүүд нь банкны дансаа хаалгасан, улсаараа шатахуунгүй, хотоороо хэсэгчилсэн цахилгааны хязгаарлалттай, гүйцэтгэлээрээ төсвийн алдагдалтай улсын Ерөнхий сайд “Улирч буй 2025 онд Монголын хүчирхэг оюун санаа сэргэсэн, шинэ итгэлийн жил болж түүхэнд үлдэж байна” гээд яриагаа эхлэхээр нь золтой нь үзэж байсан гар утсаа хана руу савчихсангүй. Ямар ацныхаа хүчирхэг оюун санаа байн байн яриад байдаг юм бэ? Тэр нь хаана, хэнд байдаг юм бэ? Хэнд, ямар ашиг тус үзүүлсэн юм бэ? “Төсвийн үргүй зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танасан, эдийн засгийн өсөлт 6 хувиас давж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7100 ам.долларт хүрч, яг өнөөдрийн байдлаар гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 6.7 тэрбум ам.долларт хүрлээ” гэж дурдав. Маш чухал эдийн засгийн үзүүлэлтүүд хэдий ч энэ бүх том тоо хувийн хэвшил, татвар төлөгчдийн арьсан дээр яаж мэдрэгдсэн юм бэ? Манай улсын зээлжих зэрэглэл 13 жилийн дараа хамгийн өндөр түвшинд хүрсэн тухай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа дурдав. Гэхдээ энэ үзүүлэлт жил хүрэхгүй хугацаанд дүгнэгдэх боломжгүй байдаг буюу өмнөх Засгийн газрын хийсэн, эхлүүлсэн ажлуудын нөлөө бий гэдгийг хэн хэн нь дурдсангүй.

Нүүрсний хулгайтай үргэлжлүүлэн тэмцэж, байгалийн баялгийн өгөөжийн ард түмэндээ хүртээх, төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эрчимжүүлж, Үндэсний баялгийн санг арвижуулах төлөвлөгөө гарган ажиллаж буйгаа тодотгов. Гэхдээ баялгийн сангийн амжилттай удирдлага орлого гэхээс илүү зардал тал дээрээ байдаг юм билээ. Гэтэл энэ санг бүрэлдүүлж буй бүтцийг татан буулга, хаа гээд өөрийнх нь нам дотроос шахаад орилоод байсныг харж байсан.

“Үндэсний баялгийн өгөөжийг иргэн бүрд шударгаар хүртээх, баялгийн болон нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг ил тод, хариуцлагатай болгоно” гэж хэлсэн үгний гол шийдэл нь явж “Чингис Хаан” үндэсний баялгийн сан болох болов уу. Энэ үгэндээ аль хэдийнэ боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг үе шаттайгаар 75 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэнэ гээд зарлаж орхив. Тэгсэн атлаа энэ санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх татвар төлөгчдөд баярлалаа гэсэн талархал огт хэлсэнгүй үгээ дуусгав. Энэ жил Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын үгийг нэг хүн бэлдсэн үү, эсвэл нэг хэсэг бүлэг хүмүүс бэлдсэн үү гэмээр адилхан бүтэц, агуулгатай байгаа мэт санагдав.

ОХУ

Та бидний ирээдүй гагцхүү биднээс л хамаарна. Хэнд ч найдаад хэрэггүй. Ийм учраас Inner Javkhlan гэдэг шиг ард иргэддээ дотор хүнээ сонсож, дотор хүнээ ил гаргахыг Ерөнхийлөгч Путин уриалжээ. Улсын эв нэгдлээс гадна тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн эрхт байдал гэдгийг сүүлийн хэдэн жилд бараг анх удаа шинэ жилйн үгэндээ дурдлаа. Улмаар цэрэг, армидаа тусгайлан шинэ жилийн мэндчилгээ дэмжүүлж, ялалт байгуулахыг хүсчээ. Товчхондоо ард иргэддээ хандан Оросын ирээдүйд итгэхийг уриалсан маш товчхон илтгэлийг энэ жил уншлаа.

БНХАУ

2025 онд Хятад Улс 14 дэх таван жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлсэн гэдгээ Ши Ерөнхийлөгч тайлагнав. Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, батлан хамгаалах салбарын бүх үзүүлэлт нь өмнөх жилүүдийн тоог давж, рекорд тогтоосон гэдгээ зарлав. Эдийн засаг нь 140 ихнаяд юаньд хүрч зүгээр нэг улсын хөгжил биш бүр өндөр чанартай хөгжлийг инновац ашиглан түргэтгэнэ л гэнэ. Коммунист гэгддэг Хятадын ерөнхийлөгчийн үгэнд Ардчилсан гэгдэх Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийн хэлээгүй “барууны”, технологи, шинжлэх ухааны үгс багагүй байсан нь хувь заяаны шоглоом гэлтэй. 

Цаашлаад сансар огторгуй, сүүл од, дэлхийн ойролцоох жижиг гарагуудыг судалж буй тухайгаа, хиймэл оюун ухааны хөгжил нь хэрхэн тасарч буйгаа, хүнэн робот бүтээж тэр нь хэрхэн кунгфү хийж олныг гайхшруулсан, цахилгаан соронзон хүч ашиглан сөнөөгч онгоцуудыг хөлөг онгоц тээвэрлэгч дээрээ тэнгисийн хөвөөнөөс нисгэдэг болсон гэдгээ онгирохгүй ч гэсэн даруухан жинтэй хэлж бардаж байна. Технологийн нээлт, ололт амжилт, инновац Хятад улсын хөгжил, бүтээмжийг дараагийн түвшинд гаргаж ирснийг бахтай зарлав.

Түүнчлэн энэ бүх амжилтыг өөрийнх нь буюу коммунист нам л ганцаараа хийж чадна, өрсөлдөгч хэрэггүй гэж хэлэхээ мартсангүй. Цаашлаад улс төрийн хүрээнд авлига, хээл хахуультай хайр найргүй тэмцэж буй бөгөөд эхнээсээ тодорхой үр дүн гараа эхэлсэн гэдгээ хэллээ. Хятадын хөгжлийн ид шид мэт гайхамшигт хөгжлийн дараагийн шинэ түүх 2026 онд эхэлж буйг зарлаад үгээ дуусгав.

В.Ганзориг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • OYUN (197.211.63.109)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 01 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 12 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top