x

БНСУ, БНХАУ-ын удирдагчид Солонгосын хойгийн энх тайвны асуудлыг хэлэлцэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар даваа гарагт хэлэлцээ хийх үеэрээ Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцаж, Солонгосын хойгт энх тайван тогтоох арга замыг судлахаар тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлжээ.

90 минут үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ли Жэ Мён хэлэхдээ "Пёньян яриа хэлэлцээ хийх ямар ч шинж тэмдэг харагдахгүй байгаа энэ үед Умард Солонгосыг хэлэлцээний ширээний ард дахин суулгахын тулд БНХАУ-тай хамтран ажиллах нь чухал" болохыг онцолжээ.

“Солонгосын хойг тогтвортой байх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг Ли Жэ Мён, Ши Жиньпин нар дахин мэдэгдсэн бөгөөд БНХАУ энэ зорилгод хүрэхэд “үр дүнтэй” үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагийн баталгааг Ли Жэ Мён авсан гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Тэрбээр хэлэхдээ “хоёр удирдагч Умард Солонгостой яриа хэлэлцээг сэргээх нь чухал гэдгийг онцоллоо” гэж мэдэгдээд Ли, Ши нар Солонгосын хойгт энх тайван тогтоох “үр дүнтэй арга замыг” үргэлжлүүлэн эрэлхийлнэ хэмээн нэмж дурдсан байна.

Тэд мөн жил бүр уулзалт хийж, "харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих" зорилгоор батлан хамгаалах яамд хоорондын харилцаа, солилцоог өргөжүүлэхээр тохиролцсон гэж Ви Сон Лак хэллээ.

Шар тэнгисийг "энх тайван, харилцан ашигтай тэнгис" болгох нь харилцаагаа тогтвортой, урт хугацаагаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгтэй хоёр тал санал нэгдсэн бөгөөд "үр бүтээлтэй" зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Ви хэлээд, энэ асуудлаар ахиц дэвшил гаргана гэж найдаж байгаагаа нэмж хэлсэн байна.

Хоёр улсын хоорондох далайн хилийг тодорхой зааглаагүй тул талууд энэ онд дэд сайд нарын түвшинд энэ асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ.

Хоёр удирдагч мөн соёлын солилцооны талаар хэлэлцжээ. 2017 онд Өмнөд Солонгост АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулснаас хойш Бээжингийн зүгээс албан бус хязгаарлалттай тулгараад байгаа тул Хятадад Солонгосын контентын хандалтыг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Харин Бээжин ийм хязгаарлалт тогтоосон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй байна.

Хятадын тал Тайванийн талаарх Лигийн байр суурийг сонирхсон эсэхийг асуухад Ви хариулахдаа, БНСУ "нэг Хятад" бодлогыг хүндэтгэдэг гэдгийг Ерөнхийлөгч дахин нотолж, хоёр талын харилцааны тогтвортой байдлыг хангахын тулд бие биенээ харилцан хүндэтгэх хэрэгтэйг онцолсон гэжээ.

Өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн үед Өмнөд Солонгос АНУ-тай илүү нягт харилцаа тогтоосны улмаас Сөүл-Бээжингийн харилцаа хурцдаад байсан юм.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top